#WritingChallenge Day 140: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 21/70: Codice fiscale буюу татварын дугаар

Италид суурин байхаар анх орж ирсэний дараа 8 хоногийн дотор Codice Fiscale буюу татварын дугаартай болох хэрэгтэй байдаг ба үүнд таны тогтмол оршин сууж байгаа, суух гэж байгаа байрны мэдээдэл хэрэг болдог. Таны мэдүүлсэн хаягаар картны эх хувь нь хэвлэгдэн очдог тул тогтсон хаяггүй бол бодитоор картаа авч чадахгүй байх эрсдэлтэй. Улмаар цааш цаашдын ажил эрхлэлт, гэрээ контракт хууль эрх зүйн хувь чадавхгүй байдалд хүргэдэг. Иймд хаяг адрессаа эхнээс нь бүрэн гүйцэт цаг тухайд нь авах чухал. Тус дугаар нь бидний регистрийн дугаар шиг нийтлэг ашиглагддаг бөгөөд цагийн ажил хийхэд хүртэл воучераа татварын дугаарын картаар гарган авдаг учир анхаараарай.