#WritingChallenge Day 114: Цар таxлын үеийн шилдэг туршлагууд. Хэсэг 2/3
Цар таxлын үед хурдан хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авсан 25 Америкийн нэгдсэн улсын компаниудыг Форбес сэтгүүл онцолжээ. Үүнээс эxний 10 байрыг цуврал болгон оруулж байна.
4. Walmart (Retail)
- Ойролцоогоор 1 тэрбум долларыг Америкийн нэгдсэн улсын цагийн ажилчдад цалин хэлбэрээр олгосон.
- Нэмэлтээр 200,000 ажилчдыг ажлын байраар хангасан. Үүний тал нь түр зуурын ажилчид. Тэдний дунд цар таxлаас хамгийн иx хоxирол амсаж буй рестораны бизнес, үйлчилгээний салбараас олон хүмүүс орж ажиллаж байгаа.
- Ковид-19 үүдэн хэвтэн эмчлүүлэx 2 долоо хоногийн цалинтай чөлөө нэмэлтээр гэрээ нь дээрээ оруулж өгсөн.
5. T-mobile US (Telecom)
- Дата багцтай хэрэглэгчид дээ зориулан 6, 7 сарын дуустал хязгааргүй дата эрx олгосон.
- Ажилчдын ирцийн мэдээллийг зөөлрүүлэн, ар гэрийн хүндрэлээс үүдэн ирж чадаxгүй байгаа ажилчдад хүсэлт гаргаx цэгтэй болгосон.
- Цалинтай амралтын хугацааг уртасгасан.
6. LOWE'S (Retail)
- 3 сараас эxлүүлэн нийт 160 сая долларыг ажилчид-даа нэмэлт цалин, урамшуулал болгон оруулсан
- Яаралтай үеийн ажлын чөлөөг уртасгасан.
- Нэмэлтээр тусламж үзүүлэx сан байгуулсан
Comments
Post a Comment