Америкийн уугуул иргэд ба Монголчууд
Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Колумбын өдөр/Уугуул иргэдийн өдөр тохиож байна. Энэ өдөр нь анх 1492 онд одоогийн Испани орныг нэгтгэн бий болгосон хаан хатны зараалаар өрнө зүгт аялсан Италийн Женова хотын судлаач Кристофер Колумбыг таниулах зорилготой байжээ.
Ази тивд хамгийн дөт замаар хүрэхээр төлөвлөсөн түүний аялал буруу тооцооллоос нь болж Хойд америк, Карибын тэнгист, уугуул иргэдийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж буй арлуудад хүрсэн нь хожим өнөөдрийн бидний мэдэх дэлхийг үүрд өөрчилсөн гэхэд болно.
![]() |
Италийн Женова хот 2016, Пиацца Принчипе Галт тэрэгний буудал |
Энэ цаг үеэс хойш Европын колоничлол газар авч уугуул иргэд ихээр хэлмэгдэж, олон зуун жилийн өвчин зовлон, боолчлолыг авчирсан билээ. Удаан хугацааны турш америкчууд эр зориг, эрэл хайгуулын бэлэг тэмдэг болгон Колумбын өдрийг тэмдэглэж ирсэн ч түүх соёл хөгжихийн хэрээр түүний илгээлт уугуул иргэдийн хувьд соёлын сүйрлийг авчирсныг ойлгож эхэлсэн юм.
1970-д оноос эхлэн нутгийн уугуул иргэдийн төлөөлөл, хүний эрхий төлөө тэмцэгчид колоничлолыг давж гарсан хүмүүсийг алдаршуулах бус үүний эхлэлийг нь тавьсан хүнийг яагаад таниулах шаардлагатайг зоригтой асууж эхэлснээр томоохон өөрчлөлтийг авчирсан байх юм. Тэд Америкийн уугуул оршин суугчид, тэдний тэсвэр тэвчээр амьдрах соёлыг хүндэтгэх шинэ баяр болгон тэмдэглэх санал гаргасан нь Калифорни мужийн Беркли хот 1992 онд анхлан хүлээн зөвшөөрөн хүрээгээ тэлсээр 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг оронд даяр тэмдэглэлт өдөр болгон зарласан байна. Жил бүр 10-р сарын хоёр дахь даваа гариг бол зөвхөн хөлгүй далайд олон зуун бээр аялж нээлт хийсэн эрэл хайгуулчийн тухай бус амьд үлдэх, соёл иргэншлийг хүндэтгэх баярыг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Сонирхолтой нь тэдгээр уугуул хүмүүсийн өвөг дээдэс нь Сибирь, Монголын тал нутгаас гаралтай байх өндөр магадлалтай ба 24-20 мянган жилийн өмнө, их мөстлөгийн үер далайн түвшин 120-150 метр бага байх үед Азиас Аляскаруу Берингийн гүүрээр дамжин 5-8 мянган жилийн хугацаанд Аляскаас одоогийн Канад улсаар дамжин Сиатл хот, Юта хот, Мексик улс, Чили улс дамжин 60-70 овог аймаг болон тархан суурьшсан байх юм
Генетик болон археологийн судалгаагаар уугуул Америк өвгийн 90 гаруй хувь нь эртний Сибирь, Төв Азиас тэр дундаа Байгал нуур, Монголын газар нутгаас улбаатай гэсэн судалгаа байх бөгөөд олон хөдөлшгүй баримтууд үүнийг нотолдог юм байна.
Энэ нь уугуул иргэдийн өдрийг алс холын боловч хүн төрөлхтний ертөнцийн хамгийн алслагдсан хил хязгаарыг анхлан нутагласан Монгол, Сибирийн эртний аялагчдын сүнсийг хүндэтгэдэг гэсэн үг юм. Монголчуудын маань хувьд өвөг дээдсийн маань эр зориг, сониуч зан, дасан зохицох чадвар олон мянган жилийн өмнөөс хоёр тивийн соёл иргэншлийг тодорхойлоход тусалсан гэдгийг сануулж байна.
Comments
Post a Comment