National Identity
Урд шөнө ингэж бодлоо л доо
Бид нэгнийгээ уянгаллаа л гээд байдаг ер нь national identity талаасаа Монголчууд маань уянгалаг ард түмэн юм бишүү?
2016 онд Мэнд-Ооёо яруу найрагчийг Италид урлагийн арга хэмжээнд оролцохоор ирж байхад нь Монголчуудаараа хүлээн авч уулзахад Испани билүү дээ хэлний араас Монгол хэл шүлэг найраг бичих/уншихад хамгийн уянгалаг хэлээр шалгарч байсан гэж билээ.
Аялал жуулчлал талаас MonGOlia слоган гаргаад яваа нь таалагдаад байгаа. Аялал жуулчлал хөгжсөн орнууд өөрсдийнхөө Identity-г илүүтэй харуулах таниулах зарим нь бүр Laid back (налайсан) байгаагаа амьдралыг таашааж байна гэдгээр сурталчилдаг шүү дээ. Youtube дээр тал нутгийн зураг бичлэг тавиад уртын дуу аятайхан тайлбартай оруулбал бусад төрлөөс чамлахааргүй хандалт авахаар байхад төлөвлөгөөтэй уянгалбал яасан юм бэ?
Герман хүн яг цагаа барьдаг л юм байгаа биз түүнийг дуурайн ижилхэн болох гэж оролдвол яг таг герман хүн болж чадахгүйг бид мэднэ. Өсөж төрсөн орчин байна, нийгэм соёлын нөлөө гээд нүдэнд харагдахгүй хэрнэ биднийг бид болгодог хүчин зүйлүүд бишгүй. Соёл урлагийнхаа онцлогуудыг хасах биш бага ч гэсэн таниулах тал руугаа хандвал урлаг соёлын хөрс нь тэр чиглэлийн хүмүүс илүү богино хугацаанд амжилт олж мэднэ. Хажуугаар нь бизнес сэтгэлгээтэй хүмүүс нь хийдгээ хийгээд л явж байна
Гадаад ертөнцөөс Монголыг харвал муухан бизнесмен байсан дор сайн уран сайхан ч байвал ондооших, бизнесийн орчин өсөн нэмэгдэх нэмэлт боломж байна.
Comments
Post a Comment