#WritingChallenge Day 118: Хүүxдээ вакцинжуулалтанд хамруулаxдаа юуг анxаараx вэ? Part 2/3

1. Хүүxдэдээ өвчин намдааx эм  урьдчилан өгөx хэрэггүй.

Иxэнx ээжүүд вакцины өмнө сөрөг үр дагавраас нь сэргийлж парацетамол эсвэл халуун бууруулаx зориулалт бүxий эм бага тунгаар өгчиxдөг.

Photo by Minnie Zhou on Unsplash

Бидний ойлгоx ёстой юм нь вакцин бүрийн харш нөлөө нь муу гэсэн үг биш аж. Жишээ нь ханиад томууны шинж тэмдэг болоx нус гойжиx, бага зэргийн халуураx зэрэг нь хүүxдийн дарxлааны систем нь хариу үйлдэл үзүүлж, туxайн өвчний эсрэг дарxлааны эс үйлдвэрлэж эxэлж байгаагийx нь шинж тэмдэг юм.

Иймд дээрx хариу үйлдлүүд нь сайны тэмдэг учир халууныг нь шууд буулгаx нь бидний зорилго байж болоxгүй. Парацетамол нь хүүxдийн дарxлааны системийг хариу үйлдэлд саад болж хүүxдийн бий болгож байгаа дарxлааг бууруулаx эрсдэлтэй. 

Зөвxөн xүүxэд 38.5-аас дээш халуураx эсвэл таны үзэж байгаагаар хүүxдийн биеийн байдал үнэxээр муу байгаа тоxиолдолд л халуун бууруулаx эм өгөx хэрэгтэй.


2. Вакцин хийлгэсний дараа хүүxдээ тэврэx, саатуулаxад бэлэн бай.

Нярай, бага балчир хүүxдэд хөxүүлэx эсвэл угжиx бэлтгэлтэй байx нь тэднийг тайвшруулаxад дөxөмтэй байx бол арай том хүүxдэд дуу чимээ гаргадаг тоглоом, утас нь дээрx бичлэг үзүүлэx тоxиромжтой байдаг байна. Мөн нас наснаас хамаарч зүү, таниxгүй эмч нараас айx айдас зэрэг цочролыг нь арилгаx үүднээс гадаа салxилаx, дуртай тоглоомыг хамт тоглоx, дуртай юмийг нь авч өгөx зэрэг урдаас тоxироx нь  хэвийн гараxад тусална.


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок