#WritingChallenge Day 137: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 18/70: Ажил эрхлэлт - Дүнгээс хамаарах нь.

Бид ажил эрхлэлт хотоос болоод улирлаас хамааран хэрхэн өөрчлөгддөг болохтой танилцсан бол энэ хэсэгт оюутан таны дүнгээс хийж болох ажил тань хэрхэн хамаарч болохыг танилцуулж байна. 

Итали улсын боловсорлын тогтолцоонд 150 цагийн ажиллах эрхийг нэмж оруулсанаас эхлүүлэн их дээд сургуулийн оюутнуудад ихээхэн дэм тус хүргэж байгаа билээ. 

Тус боломж нь их дээд сургуулийн 2 курсээс эхлүүлэн өмнөх жилдээ сургууль сургуулиасаа хамааран 
- 20оос дээш кредит буюу бакалаврын оюутнуудад эхний жилдээ 20/60 буюу 1/3ийг цугуулсан байх. 
-  Амьжиргааны түвшин 1, 2 зэргийн эмзэг бүлгийн ар гэрээс гаралтай бол дээрх нөхцөлд хамрагдах ба

+ Хүсэлтээ товлосон хугацаанд нь гарган өгч боломжит ажлын байруудаас сонгон ажлах цагаа оруулах хэрэгтэй байдаг

Цагийн үнэлгээ дунджаар 9-11 евро байдаг ба хичээлийн жилдээ нийлбэр 150 цаг буюу 1300 гаруй еврог тэтгэлэгт хамрагдсан байсан ч нэмэлтээр олсоноор ном товхимол, хэрэглээний зардлаа олох боломжтой юм. 

Итали улсад цагийн ажлын доод цалинг тогтоогоогүй учир хот, ажлын нөхцөлөөс хамааран өөр өөр байдаг. Милан хотод 7 евро, 7,50тай байдаг нь сургуулийн дээр дурдсан ажлыг хийнгээ цагийн ажлаас өндөр дүнтэй ажил хийх давхар хичээлээ давтах боломж олгодог давуу талтай юм

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок