#WritingChallenge Day 116: Book Review - The Ultimate Retirement guide

Suze Oman-ий бичсэн The Ultimate Guide for 50+ номыг сонсож дуусгалаа. 

Уг номонд Америкийн нэгдсэн улсын тэтгэврийн тогтолцоо. Хэрхэн бэлтгэлээ хангах талаар мэргэжлийн талаас зөвлөгөө өгчээ. Нийтлэг зүйлс олон тул сийрүүлбэл:

1. Үр хүүхдүүдтэй харилцах харилцаа
Орчин үед залуус 20-30 насандаа ч аав ээжтэйгээ амьдрах тохиолдол ихэссэн. Энэ хэдий орон сууцны үнэ өссөн, их сургууль суралцсан төлбөрөө эргүүлэн төлөх шаардлагуудаас үүдэн бий болж байгаа ч анхаарах хэд хэдэн зүйл бии гэнэ
- Хэрэв хүүхдүүд тань дээрх шалтгаанаас бусад шалтгаанаар таньтай хамт байгаа бол байрандаа байлгасны төлөө түрээсийн төлбөр авч байх ёстой мөн хоол ундны төлбөрөө хуваан төлж байх хэрэгтэй аж. Учир нь таны одоо өөртөө хуримтлуулах орлого ирээдүйд тэтгэвэрт гарсны дараа хэрэг болно. Эсвэл хүүхдүүд тань таныг тэжээнэ гэсэн бичгээр баталгаа гаргаж өгсөн бол өөр хэрэг шүү дээ. 
- Хүүхдүүд тань хамт байхгүй байгаа хэрнээ аль нэг нь таниар түрээсийн төлбөр эсвэл аяллын төлбөрөө төлүүлээд байгаа юм биш биз. Хэрэв тийм бол эцэг эхийн үүрэг хүүхдээ бие даан амьдрах чадварт сургах. Иймд хөхний сүүнээс нь гаргана уу. 

2. Хэрэглээ
Америк гэлтгүй дэлхийн олон оронд хүмүүсийн хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Үүний үр дүнд бидний зардал өсөж амьдарлаа авч явах төлбөрүүд ихэснэ. Жишээ нь хамгийн их зардалтай хэрэглээ машин байдаг ба тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүс наанадаж 10 жил хэрэглэх чанар эдэлгээ сайтай, шатахуун зарцуулалт бага тээврийн хэрэгсэл сонгох нь зөв. Дараачийн том зардал байрны төлбөр. Мэдээж та хэрэв зээлээр байр байшингаа авсан бол том байшинд сарын 1000-2000 доллар зарцуулж байхын оронд тэтгэвэр гарахдаа байшингаа жижигрүүлж сарын 500 доллар хэмнэх боломжтой. Үүний ачаар жилийн 6000 доллар хэмнэж тэтгэврийн сандаа юмуу хил дамнан үр хүүхдүүд дээрээ оччихоод ирэх боломж бүрдэнэ. Энэ нэгэн сонирхолтой зөвлөгөө өгсөн нь бид Dream Home гэх мөрөөдөлдөө автан 30, 40 гарвуу гүюү өөрийн мөрөөдлийн байшингаа авахдаа хамаг мөнгөө зардаг. Хэдий зардал өндөртэй ч үүндээ бид их дурсамж шингэсэн гэж үздэг учир зарах гэдэг таны хувьд боломжгүй мэт санагдаж болох. Хэрэв тийм бол үр хүүхдүүдийнхээ аль нэгэнд заран өөрсдөө түрүүний хэлсэн бага зардалтай жижиг байшинд амьдравал зүгээр. Учир хувийн тэтгэврийн санд бүртгэлтэй иргэд насны төсөөлөлөө мэддэггүй. Жишээ нь зохиолчийн эмэг эцэг нь 60 гараад өөд болж байсан, түүний охин нь ч мөн ижил гэнэ. Харин түүний ээж ийм төсөөллөөр явж ирсэн учир 70 гараад хадгаламжийн данс нь хоосорсон байна. Баячуудад хөрөнгөө удирдах талаар зөвлөгөө өгдөг охиноосоо ингэж нэг зөвлөгөө авсан ба зохиолч боломжийн амьдралтай байсан тулдаа ээжийгээ асран халамжилсан байна. Түүний хэлж байгаагаар Америкийн нэгдсэн улсад хэрэв та аль хэдийн 65+ насалсан бол 44 хувийн магадлалтай 90+ наслах боломжтой. Хэрэв та хосоороо 65+ насалсан байгаа бол 63 магадлалтай 90+ наслах. Энэ нь бид төсөөлсөнөөсөө илүү урт насалдаг болсон иймд хөрөнгө орлогоо зөв зарцуулах, урт хугацааны тоглолт хийх хэрэгтэйг харуулж байна. 

3. Хөрөнгө оруулалт
Энэ хэсэгт хөрөнгөө хэрхэн үр дүнтэй захиран зарцуулах талаар гардаг. Дан ганц банкнд мөнгөө хэвтүүлэх нь ашиг муутай нь дээр хадгаламжийн хүү жил бүр буурч байгаа үед жилийн 0.5 хувь нь инфляцийн 2-5 хувиас доогуур байгаа нь оруулсан мөнгө маань ирээдүйд үнэ цэнэ нь улам буурсан байдалтай байх учир эрсдэлтэй. Иймд хувьцааны зах зээлд эртнээс оролцож өөрийгөө дасгах. Мэдлэг боловсролтой болохын зөвлөсөн байна. Учир нь нас ахих тусам хүн эрсдэл гаргахаас айдаг болдог. Энэ нь хувьцааны үнэ багахан унах төдийд зарах хэрэгтэй гэсэн айдаст автуулж эргээд өсөхөөс нь өмнө худалдах талтай. Жишээ болгон авч үзэхэд 1980-2019 оны хооронд S&P хувьцааны ханш 1000 долларын худалдан авалт өдийд энэ тоо хэд дахин нугарч 12000+ байх байсан бол банкинд хадгалуулсан бол 1400 доллар л хүртэх байжээ. 

4. Гэрээслэл 
Бид хэзээ үхэхээ яг таг мэдэхгүй. Тэтгэвэрт гарсан бол энэ талын зүйлийг урдиас бодох хэрэгтэй учир нь алт мөнгө, үнэт эдлэлийг тань хүүхдүүд тань тохиролцоод авч болох ч хувьцаа, эрх бүхий бичиг баримтууд таныг өөд болсны дараа хуулийн дагуу шүүх хурлын шийдвэрээр хэрэгждэг. Энэ нь өөрөө маш зардал ихтэй нарийн төвөгтэй ажил ба зөвлөх хөлсөлж туслалцаа дэмжлэг авч байж л шийдэгддэг байна. Иймд хэнд юуг хариуцуулах. Ямар тохиолдол миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг итгэмлэлт хүн шилжүүлэхийг ч заан оруулах боломжтой юм байна. Жишээ нь ахмад настнуудын хувьд мартах өвчин элбэг байдаг тул үүнээс сэргийлэн буруу шийдвэр гаргахгүйн үүднээс хамтран захиран зарцуулагчаа томилох нь өөрөө ухаалаг шийдвэр болох нь.  

Хамгийн сүүлд нь нэмж хэлэхэд бид бүгд өөрийгөө хөгширсөн байхыг төсөөлөн л бодож байснаас яг тэр хүнтэйгээ холбогдож юуг үнэлэх байсан, яаж амьдрахыг хүсэх байсныг төдийл бодолгүй урагшилдаг. Энэ нь харамсалтай нь тэтгэвэр гарсны дараа хүссэнээ амьдрах боломжийг багасгаж олон жилийн сэтгэлийн хүнд бэрх зовлонд өөрийгөө унагадаг. Иймд одоо хадгалж, хөрөнгө оруулж байгаа мөнгө тань хэрэгтэй үедээ танд амар тайван амьдралыг бий болгох болно гэдэгт битгий эргэлзээрэй. Учир нь бид бүгд хөгширнө. Мөн төсөөлсөнөөсөө ч илүү урт насалж магадгүй. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок