Мэргэжлээ зөв сонгоцгооё

Уйдахгүйгээр хийж чадах зүйлээ илүү гүнзгий сурахыг зорих хэрэгтэй. Та өөрөө сонирхож буй учир хэцүү зүйлийг ч торолгүй давж, дуртай учир цаг үеээсээ хоцролгүй салбарынхантайгаа хөл нийлүүлэн алхах болно. Бусад салбар дээр энэ бүх зүйлийг хүчилж хийх хэрэгтэй болно. 

Би бизнес менежментээр төгссөн. Хөлөө олсон компанид дунд шатны удирлагаар л ажиллах гээгүй юм бол явж явж дэлхийн зах зээлд хамгийн хэрэггүй ажил мэргэжил болон хувирч байна. Монголд одоо хэр нь тренд байгаад санаа зовоод байгаа. Учир нь хэтэрхий ерөнхий. Стартапын жишээ нь дээр хэрэв нарийн мэргэжлийн ур чадварыг сурч мэдвэл хурдтай зах зээлд амжилт олох боломжтой. Y Combinator-н зөвлөснөөр 50 хүртэл хүнтэй компанид ямар ч менежментгүй зөвхөн удирдлагадаа тайлагнах бадилаар явах нь үр дүнтэй байдаг гэдгээс харж болно. AirBnB, Reddit, DoorDash, OpenSea гээд өч төчнөөн unicorn-уудыг богино хугацаанд гаргасныг бодохоор энэ нь нэг юм хэлээд байгаа биз. За тэгвэл 50-с дээш хүнтэй компанид менежмент хэрэгтэй гээд харахад энэ салбар санхүү, нягтлан бодох бүртгэлтэй нэгэн адилаар тэр бүр шинэчлэгдээд байдаггүй. Уламжлалт тогтсон арга барил дээр + шинээр нэвтэрсэн зөв тогтолцоонуудад анхаараад явахад болно. Иймд анхаарлын төвөөс бага багаар гарсаар байна. Дан ганц мундаг менежер байлаа гээд топ компанид удирдлагаар очих боломжгүй цаг ирээд байна. Яагаад гэж үү? яагаад гэвэл бусдад зааж сургахад дэс дараалал нь ойлгомжтой учир ойрын ирээдүйд автоматжих боломжтой. Аз болж би багаас удирдан зохион байгуулах авьяастай мөн дээр дурдсан шиг уйдахгүйгээр хийж чадах зүйл маань болохоор шинэ гарсан арга барилд цаг алдалгүй суралцаад, дутагдлыг нь мэдэж буй болохоор бусад мэдлэгүүдэд суралцаад хослуулаад ашиглаад яваад байгаа. Хэрэв тийм биш бол сайн бодож үзээрэй гэж зөвлөх байна. Аав ээжийн чинь бизнес, санхүүгийн салбарыг сонговол мөнгө олно гэдэг зөвлөгөө улам бүр ажиллахаа больсоор байна. 


Маргашгүй үнэн байх салбарыг сонговол суурь чинь ганхахгүй. Улс төрч, эдийн засагч нарыг яриаг сонсохоор тэр бүр хоорондоо санал нийлдэггүй. Энэ нь юуных вэ? Ууг нь бүгд л итгэл үнэмшилтэй, тоо баримттай нэг л үнэнээсээ яриад байгаа мэдрэмж өгөөд байдаг. Учир нь туйлын зөв арга барил гэж дээрх салбаруудад байхгүйд оршино. Цаг үе нөхцөл байдлаасаа хамааран зарим шийдвэрүүд зөвдөж ч болно буруудаж ч болно. Дараа нь хариуцлага тооцоход мөн адил хэцүү. Гадаадад ажилласан жишээ нь Монгол ажиллаагүй байж жишээтэй. Тэгвэл шинжлэх ухаан, технологи дээр суурилсан салбарууд дээр буруугаа хурдан олоод мэдэх боломжтой. Хэр их үнэн бодит хариу авна төдий чинээ алдаагаа засаад сайжруулаад тохирох үр дүнг гаргаж авч чадна буюу илүү бодитой мэдлэгийг сурч авна. Ийм болохоор ч тэрүү энэ салбаруудад томоохон инновац, шинэчлэлтүүд тасрахгүй. Улмаар хөгжлийг түүчээлэн дээдэх жишээний нэгэн адилаар уйдахгүйгээр сонирхож хийдэг хүмүүс түм буман боломжууд цаг ямагт гарсаар. Хөндлөнгийн ажиглагчийн өнцгөөс тэд хэцүү зүйлст тэмүүлж байгаа мэт боловч угтаа дуртай зүйлээ хийнгээ өрсөлдөөнийг ажрахгүй давж байна.


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок