Today i learned: Дээс үсрэх нь
Саяхан хятадын боловсролын яам бүх сургууль цэцэрлэгүүддээ дээс үсрэх шалгалт тогтмол авдаг болсон тухай олж уншаад хүүхдээ хөдөлгөөний эвсэлтэй болгож өсгөх сонирхолтой тул хэрэг болж юуны магад гэж үзэн лавшруулж судаллаа
Хотжилтын хэрээр бага насны хүүхдүүдийн дунд таргалалт ихээр нэмэгдэж, зардал хямд энгийн өдөр хийж болох үр дүнг нь үндэстний хэмжээнд хэмжээд хэмжиж болох хөтөлбөр хэмээн үзэн хэрэгжүүлсэн аж. Дээс үсэрснээр хүүхдийн хөдөлгөөний чадамж, эвсэл, ритм, тэнцвэр агшныг тааруулах зэрэг ур чадварыг эзэмшихээс гадна сургууль цэцэрлэгийн орчинд хийж болох дасгалуудаас хэр бараг бүрдүүлж чадахгүй гарын хөдөлгөөнөө нүдний хараатайгаа уялдуулах ховор чадварыг эзэмших боломжтой байдаг юм байна.
Аажуу эхэлдэг ч явцдаа өндөр темп нь доор үсрэх нь хүүхдийн зүрх судасны үйл ажиллагаа, ясны нягтшил булчингийн тэсвэржилт, хурд, хөдөлгөөний эвсэл гээд олон талын ач холбогдолтой байх юм.
Хажуугаар нь бас болоогүй хүндрэлийн зэргээ нэмэгдүүлж олон янзаар үсэрч болдог нь тархины үйл ажиллагааг сайжруулж анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байх юм.
Харин эхлүүлэхэд амаргүй байдаг нь сайтар бодож төлөвлөх хэрэгтэй мэт санагдлаа. Би хувьдаа хүүхдэдээ утсаа өгч тоглуулахаасаа өмнө дээс үсрэх гэрээ хийгээд амжсан. Өөрт нь тохирсон урттай дээс авах, сонирхлыг нь татах үүднээс өөрөө үсрэх, хөгжилтэй мэт санагдуулах үүднээс инээдтэй үйл хөдлөл хийх байдлаар хамтын оролцоог бүрдүүлэхээр зориод байгаа. Өөр гоё санаа гарвал дуулгаарай. Амжилт хүсье!
Comments
Post a Comment