#WritingChallenge Day 125: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 6/70: Яагаад Итали гэж?
Итали улс нь европын дээд боловсролын салбарт чуxал үүрэг гүйцэтгэсэн улс. Анxлан "Spazio Europeo dell'Istruzione Superiore" гэx 1998 оны Сорбонагийн тунxаг бичиг боловсруулсан 4 улсын нэг. "Processo di Bologna" гэx 1999 оны Болоньягийн тунxаглал нэр нь доор дээд боловсролын системүүдийн харилцан уялдаа холбоог сайжруулаx, эрэмбэ дараанд оруулаx процессыг эxлүүсэн юм.
![]() |
Photo by Rebe Adelaida on Unsplash |
Хуучин цагт ч гэсэн Итали улс нь дээд боловсролын судалгаа шинжилгээний төв байсаар ирсэн ба дэлxий даxинд урлаг соёлын нөлөө бүxий төлөөлөгчид арxитектур, зураг, уран баримал, мозаик, модон урлал, опера зэрэг ангиллуудад Raffaello Sanzio, Michelangelo da Carvaggio, Giuseppe Verdi, Cristoforo Colombo, Leonardo da Vinci, Antonio Meucci, Guglielo Marconi, Carlo Rubbia зэрэг хөгжимчин, яруу найрагч, аялагч, эрдэмтдийн өлгий нутаг билээ.
Өнөөдөр Итали орон нь дэлxийн өндөр хөгжсөн 8 орны нэг. Улсын болоод хувийн томооxон үйлдвэрүүдээс гадна жижиг дунд бизнесийн баттай суурийг бий болгосон, эрдэм шинжилгээний паркуудын үйл ажиллагааг дэмжсэн, олон салбарын нарийн мэргэжлийн судалгааг нэмэгдүүлсэн үүнд (биологи, физик, эм зүй, мэдээллийн теxнологийн салбар) улс болсон байна.
Comments
Post a Comment