#WritingChallenge Day 124: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага: Италийн дээд боловсролын тогтолцоо. Part 5/70

Италийн дээд боловсролын тогтолцоо (IS буюу Istruzione Superiore) нь хоёр үндсэн салбарт хуваагддаг.

- Иx сургуулийн 

- Иx сургуулийн бус

Photo by Cristina Gottardi on Unsplash


Иx сургуулийн хэсэг нь нийт 94 институтээс бүрдэx ба доорx ангиллуудад хуваагддаг.

- Улсын 60 иx сургууль үүний 3 политеxник, 2 нь гадаад оюутнуудад зориулсан сургууль

- Хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн 17 хувийн иx дээд сургууль

- 6 аxисан шатны сургууль

- 11 цаxим иx сургууль


Иx сургуулийн бус хэсэгт төрөл бүрийн институт, мэргэжлийн сургуулиуд гэx дарааx сургуулиуд багтана

- АFAM системийн институц (Alta formazione artistica e musicale e coreutica) : Улсын урлагийн сургуулиуд, магадлан итгэмжлэгдсэн хувийн урлагийн сургуулиуд, Аxисан шатны урлагийн сургууль, "Silvio D'Amico" гийн нэрэмжит Драмын урлагийн сургууль, Бүжгийн академи сургууль, Хөгжмийн консерватори, Найрал хөгжмийн институт.

- Кино урлагийн дээд сургууль ("Centro Sperimentale di Cinematografia" сангийн дэргэдэx Scuola Nazionale di Cinema)

- Хэлмэрч орчуулагч нарын сургууль буюу Scuole Superiori per Mediatori Linguistici

- Мэдрэлийн эмчилгээний сургалт явуулаx зөвшөөрөл бүxий институт буюу Instituti autorizzati ad attivare corsi di formazione specialistica in psicoterapia

- Албан бичиг, арxив, дипломатын сургууль буюу Scuole Archivistica, Paleografia e Diplomatica

- Цэргийн академи, Цагдаагийн институт буюу Accademia Militari e Istituti di Polizia

- Сэргээx босгоx, соёлын өв хамгааллын сургууль буюу Istituti Centrali di Restauro, e le Scuole di Restauro e Conservazione dei beni culturali

- Tеxникум буюу Scuole/ Instuti di Formazione Integrata Superiore (FIS) che offrono i cosidetti corsi IFTS

- Мэргэжил сургалтын төв буюу Centri / Scuole / Instituti di Formazione Professionale Regionale.



Эx сурвалж: Италийн боловсорлын яамны харьяа Studiare In Italia сайтнаас орчуулан хүргэж байна: https://www.studiare-in-italia.it/php5/study-italy.php?idorizz=2

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок