#WritingChallenge Day 138: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 19/70: Ажил эрхлэлтийн талаарх ерөнхий мэдээлэл.
Итали улсад суралцаж төгссөн болоод суралцаж буй оюутнуудын ажил эрхэлж байсны ихэнх нь үйлчилгээний салбарт ажилсан байдаг ба энэ дунд
- Итали, Хятад, Япон, Солонгос хоолны ресторанд тогооч, зөөгч.
- Бранд хувцасны дэлгүүр, Outlet store-д худалдагч.
- Хоол хүргэлт, сонин түгээлт
- Томоохон хотуудад Монголчуудад хөтөч орчуулага хийх гэх мэт ажилууд нийтлэг таардаг.
Мөн зарим тохиолдолд сургуулийн шугмаар 150 цагийн ажлаа компьютерийн лаборатори, оюутан хүлээж авах хэлтэст туслах ажилтан маягаар ажилсан харагддаг.
Дээрх ажлуудын хүрээнд Рилцаж байх зуур анхаарах зүйлст:
- Ажил гэр хоёрын зай. ( Хэт хол бол ирж очиход хамаг цагаа алддаг. Дамжиж явдаг бол орой үдэш унаагүй болох эрсдэлтэй.
- Цалинг хэрхэн тооцож тавих, voucher-аар тооцоо хийх бол Codice fiscale авсан байх шаардалагатай байдаг тул урдиас ажил олгогчтойгоо сайн ярилцах.
- Ажлын ачаалал, ажил үүргийн тодорхойлолт бий эсэхийг нягтлах. Жижиг дунд компаниуд дээр цөөн хүнээр их ажил хийлгэх хандлага ажигдагддаг учир нэмэлт салбарын мэдээлэлийг шалгах. Жишээ нь дундаас дээш зэрэглэлийн ресторанд 8 ширээ тутамд 1 зөөгч байхыг зөвлөдөг бол зарим пиццаны газар энэ тоо 50 ширээнд 3-4 байх талтай. Хэдий ажилд ороход шаарлага тавих боломж бага байж болох ч орсны дараа заалныхаа хэмжээгээр тооцон нэмэлт зөөгч авах санал тавих боломжтой.
Comments
Post a Comment