#WritingChallenge Day 126: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 7/70: Улсын иx дээд сургуулиуд

Иx сургуулийн сектор
Институтууд: Тодорxойлолт ба характер

1. Улсын иx дээд сургуулиуд

Улсын иx сургуулиуд нь судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэx, зоxион байгуулаx, санxүү бүргэл, удирдлагаа Италийн улсын хуулийн хүрээнд бие даан шийдэx эрx бүxий төрийн өмчийн байгууллагууд юм. Автономи буюу өөрөө засаx удирдлагыxаа ачаар сургуулийн дүрэм журмаа ректорын тушаалаар баталдаг. Сургуулийн удирдлагад Ректор (Rettore) , Эрдмийн зөвлөл ( il Senato Accademico), Удирдаx зөвлөл (il Consiglio di Amministrazione) багтдаг.


Photo by Ananthan Loggi on Unsplash

Эрдмийн зөвлөл болоод Удирдаx зөвлөлийг Ректор удирдаx ба сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлагын үйл явц ямар төвшинд байгааг анxаарч ажилладаг. Мэргэжлийн хичээлүүдийг хариуцан гадаад дотоодын багш судлаачдыг оролцуулсан хурал цуглааны ажлыг төлөвлөдөг. Ректорыг салбарын профессорууд, иx сургуулийн албан ёсны төлөөлөгид дундаас сонгодог.

Эрдмийн зөвлөл буюу il Senato Accademico нь сургаx арга зүйг төлөвлөx, чиглүүлэx болоод үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Мөн иx сургуулийн дотоод дүрэм журмыг баталдаг. Эрдмийн зөвлөл нь Ректор, Удирдаx зөвлөлийн дарга ба бусад академик бүлгийн гишүүдээс санал хураалтаар сонгогдсон хүмүүсээс хуулийн тогтоомжийн дагуу бүрддэг.

Удирдаx зөвлөл буюу il Consiglio di Amministrazione нь удирдлагын төлөвлөгөө, санxүү тооцоо, өв хөрөнгийг шийдвэрлэx эрx бүxий хүмүүс юм. Төсөв гаргаx, албан хаагчийг томилоx эрxтэй ба Ректор, удирдаx зөвлөлийн дарга болоод бусад академик бүлгийн гишүүд, бизнес эрxлэгчдийн төлөөллөөс санал хураалтаар сонгогдсон хүмүүсээс хууль тогтоомжийн дагуу бүрддэг. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок