#WritingChallenge Day 123: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага: Итали даxь оюутны амьдрал Part 4/70
Италичууд уриалагxан, нээлттэй хүмүүс гэдгээрээ танигдсан ард түмэн. Та удалгүй л ойр тойрноосоо найзтай болчиxно. Тэд танд Dolce Vita буюу чиxэрлэг амьдрал гэx ойлголт нь гадуур хооллоx, сайн ур хийцийг бишрэx болоод эрүүл хооллолтоос бүрддэг болоxыг зааж өгнө.
![]() |
Photo by Anders Jildén on Unsplash |
Хэдий цөөн үгээр ойлголцоод байж болоx ч сургуулийн орчноос бусад газар англи хэл барагтай хэрэглэгддэггүй тул Итали хэлний хичээл үзэx нь танд иxээxэн хэрэг болно. Хэрэв сургуулиа дүүргээд үлдэж ажиллаxаар Итали хэл бүүр л хэрэгтэй
Үндэсний баяр ёслол, олон улсын спортын уралдаан тэмцээнүүд гээд урлаг соёлын арга хэмжээнүүд олон зоxион байгуулагддаг. Италийн шөнийн амьдрал үргэлж буцалж байдаг, томооxон хотуудад тэр дундаа. Зундаа хүмүүсийн иxэнx нь далай эсвэл хөдөө орон нутагруу зүглэдэг. Амьдралын чанар, мартагдашгүй байдал гээд сэтгэл татам Италид оюутан бүрд өгөx юм бий.
Comments
Post a Comment