#WritingChallenge Day 135: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 16/70: Ажил эрхлэлт - Хотоос хамаарах нь.

Итали улсад оюутны визтэй залуус долоо хоногт 20 хүртэлх цаг ажил хийх эрхтэй байдаг. Хэдий ийм бага цагаар ажиллуулах газрууд ховор байдаг ч хот, улирал, дүнгээс хамаараад дараах боломжууд гарч ирдэг үүнд. 

Хотоос хамаарах нь:
Үйлдвэржилт ихтэй Турин, Миланы эргэн тойрон дахь Бреша, Бергамо гэх мэт хотуудад цалин хангамж сайтай ажлууд тогтмол гарч байдаг. Гэвч оюутан залуус ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг учир хүний хөл болсон Ром, Милан гэх томоохон хотуудад боломжит ажлын олдоц ихтэй байдаг. 

Анхаарах хэдэн зүйл байдгаас дурдвал 
1. Ажил гэр хоорондох зай хол байх магадлалтай тул явдалдаа их цаг зарах. 
2. Оройн цагаар ажиллах тохиромжтой байдаг ч шөнө дунд хүртэл тогмол ажиллах нь ядралт ихсгэх, өглөөний хичээлүүдэд сууж чадахгүйд хүргэдэг. 
3. Ээлжийн ажил хийж байх зуур мөнгөө бодон хоёр ээлж гарах зэрэг уртасгасан ээлжээр гарч ажилсаар хичээлээсээ холдож хөндийрөх талтай байдаг. 




Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок