#WritingChallenge Day 136: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 17/70: Ажил эрхлэлт - Улирлаас хамаарах нь.

Өмнөх дуугарт бид ажил эрхлэлтийг хотоос хамааруулан авч үзсэн бол энэ удаа улирлаас хамаарах ойлголтыг авч үзье. 

Улирал гэдгийг үүний тулд зөвхөн цаг улирал гэдэг утгаар нь бус илүү өргөн утгаар авч үзэх шаадлагатай болно. Учир нь Итали улс нь дэлхийн 7 өндөр хөгжилтэй орны нэг, үйлдвэржилтийн улс иймд улирал нь:
Аялал жуулчлалын улирал, Хямдарлын улирал, Баярын улирал гэх мэтээр энгийн үеэс ялгагдах олон үеүд байх боломжтой байдаг. 
Үүнийг овжноор мэдэрвэл шинээр үүссэн ажлын байруудад горилох боломжтой. Хэдий түр хугацааны ажил байж болох талтай ч энэ үеүдийг ашиглан ажлын туршлага бий болгох, их ачааллын үед өөрийгөө таниулах, богино хугацаанд уртасгасан цагаар ажлан орлогоо нэмэгдүүлэх боломжтой. 

Төсөөлөхөд бэрх байж болох ч жил бүрийн 11 сарын эхэн үеэс 3 сарын сүүлч үе хүртэл зул сар, улаан өндөгний баярын үеүдэд иргэдийн худалдан авалт 40 гаруй хувиар нэмэгддэг үүнийг дагаад баярын захууд, үзэсгэлэн яармагууд ихээр нэгддэг бол дэлгүүр үйлчилгээний газрууд баярын ширээний амттанаас эхлүүлээд Panettone хүртэл үйлдвэрлэхэд нэмэлт хүч авдаг.
Хувцас барааны дэлгүүрүүдийн хувьд 7 сарын эхний долоо хоногоос 8 сарын эхэн хүртэл хямдарлын сараар ачаалал нь оргилдоо хүрдэг байна. 

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь