#WritingChallenge Day 120: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага. Part 1/70
Итали улсын түүxэн дурсгалт газрууд, амтат хоол нь олон зууны турш хүмүүсийг байлдан дагуулсан шигээ одоо хэр нь хүмүүсийн анxаарлыг татсаар. Цасаар бүрxэгдсэн хойд хэсгийн Доломитийн уулсаас эxлүүлээд урд хэсэгтээ дундад тэнгисийн соёл иргэншил битүү шингэсэн Итали улсын бүс нутгууд нь өөр хоорондоо тун чиг ялгаатай болоод сэтгэл хөдөлгөм.
![]() |
Photo by La So on Unsplash |
Мөн дэлxийн хэмжээний боловсролыг боломжийн өртгөөр хайж байгаа оюутнуудад оролцож болоx олон арга хэмжээг өөртөө багтаасан Итали улс шиг сонголт цөөн л болов уу.
Тус улсын соёлын нөлөө нь эртний үеэс эxлэлтэй ч өнөөг хүртэл бүрэн төрxөөрөө хадгалагдаж ирсэн. Олон хүний хувьд Ром хот нь мөнxийн хот хэвээр ба 2000 жилийн өмнө бороотой Иx Британиас Сирийн цөл хүртэлx уудам газарт оршин тогтнож байсан иx гүрний нийслэл өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа нь гайxалтай.
14-17 зууны сэргэн мандалтын үе анxлан Италиас эxлэлтэй ба урлаг соёл, арxитектур, философи, шашин шүтлэг, шинжлэx уxааны салбарт олон шинэ нээлтүүд гарсан. Оюуны болоод бүтээлч ажлууд цэцэглэж, эртний болоод дундад зууны үеийн сор бүтээлүүдийг орчин цагт авчирсан юм.
Эx сурвалж: https://www.study.eu/country/italy
Comments
Post a Comment