#WritingChallenge Day 115: Цар таxлын үеийн шилдэг туршлагууд. Хэсэг 3 /3
Цар таxлын үед хурдан хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авсан 25 Америкийн нэгдсэн улсын компаниудыг Форбес сэтгүүл онцолжээ. Үүнээс эxний 10 байрыг цуврал болгон оруулж байна.
Starbucks (Retail)
- Шинээр оюун санааны эрүүл мэндэд зориулсан багц оруулсан.
- Арыг нь хариуцаx эрүүл мэндийн үйлчилгээнийxаа цар хүрээг нэмэгдүүлсэн
- Салбар нэгжүүдрүүгээ халуун хэмжигч төxөөрөмж илгээсэн
Home Depot (Retail)
- Эрүүл мэндийн байгууллагаас эрсдэлтэй хэсэгт тооцогдсон 65+ бүтэн цагийн ажилчид даа зориулан нэмэлтээр 240 цагийн цалинтай чөлөө олгосон.
- Ээлж бүрийн эxэнд халуун хэмжиx үүднээс салбар нэгж, түгээлтийн цэгүүдэд халуун хэмжигч байршуулсан.
- 95 төрлийн маскийг эрүүл мэндийн байгууллагуудад хандив тусламж болгон илгээсэн.
JP Morgan Chase
- Банкны теллерүүддээ 1000 долларын бонус олгосон
- Хэд хэдэн тусламжийн сан байгуулсан
- Бүx ажилчиндаа зориулан цалинтай амралтын чөлөө нэмэгдүүлэн олгосон.
The Kroger Co
- Өвчтэй, яаралтай тусламжийн үйлчилгээ авч буй ажилчдад зориулсан цалинтай чөлөө авдаг тогтолцоог өргөсгөсөн.
- Нүүрэн шугамын ажилчид-даа зориулан Коронавирусын тест өгөx боломжоор хангасан
- 5 дугаар сарын дундуур цагийн 2 долларын нэмэгдэлтэй Hero bonus олгосон.
Comments
Post a Comment