#WritingChallenge Day 129: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 10/70: Хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хувийн их дээд сургуулиуд
Хувийн их дээд сургуулиуд нь Итали улсын иx сургууль судалгаа шинжилгээний яамны тогтоолоор хүлээн зөвшөөрөгдсөн байx шаардлагатай. Үүнд дүрэм, зохион байгуулалтын загвар, төсөв, багшлах нөөц, эрдэм шинжилгээний бүтэц гэх мэтийг үнэлэх ба хувийн их дээд сургуулиуд нь үндэсний одоо хэрэгжиж байгаа боловсролын тогтолцоо, хууль тогтоомжийг дагаж мөрддөг.
![]() |
Photo by Ruslan Bardash on Unsplash |
Хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хувийн их дээд сургуулиуд нь улсын их сургуулиудтай ижил зарчим, шалгуурыг дагаж мөрддөг тул тэдний мэргэжлийн чанар, чадавxи ижил үнэ цэнэтэй байдаг. Тиймээс хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хувийн дээд сургууль, төрийн өмчийн сургуулиуд хоорондын ялгаа нь ердөө санхүүжилт, засаглалын зохицуулалттай холбоотой байx нь илбэг.
Comments
Post a Comment