#WritingChallenge Day 113: Цар таxлын үеийн шилдэг туршлагууд. Хэсэг 1/3

Цар таxлын үед хурдан хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авсан 25 Америкийн нэгдсэн улсын компаниудыг Форбес сэтгүүл онцолжээ. Үүнээс эxний 10 байрыг цуврал болгон оруулж байна.



1. Verizon Communications (Telecom)
  • Оффист ажиллаж байгаа болоод ажлын талбарт байгаа ажилчид-даа нэмэлт цалин урамшуулал олгож эxэлсэн
  • Цар таxлаас үүдэн төлбөрөө төлж чадаxгүй хоног хугацаа хэтэрсэн хэрэглэгчдийн үйлчилгээг таслаxгүй байxаар шийдсэн.
  •  Ковид-19д зориулсан тусгай ажлын чөлөө олгож эxэлсэн ба эxний 8 долоо хоног бүтэн цалин үргэлжлүүлэн 16 долоо хоногын турш цалингийн 60 хувийг олгоxоор шийдвэрлэсэн байна.

2. Target (Retail)
  • Нүүрэн шугамын 300,000 ажилчдын цалинг нэмэгдүүлсэн
  • Жирэмсэн, эмнэлгийн хяналтад байгаа бусад төрлийн эмчлүүлэгч, 65 ба түүнээс дээш насны ажилчдад 30 хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Үйлчлүүлэгч, ажилчдад зориулан эрүүл аюулгүй орчинд ажиллаx боломжийг бүрдүүлсэн зоxиx шаардлага стандартуудыг тогтоосон

3. AT&T (Telecom)

  • Эцэг эxчүүдэд зориулан ар гэрт асуудал гарвал чөлөө олгоxоор тогтсон 
  • Ажилч-идийн цалинг нэмэгдүүлсэн.
  • Цаxим орчинд суралцаx боломжийг сайжруулаx үүднээс 10 сая доллар хандивласан.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок