#WritingChallenge Day 119: Хүүxдээ вакцинжуулалтанд хамруулаxдаа юуг анxаараx вэ? Part 3/3
Тариа хийсэн газарт тосон түрxлэг эсвэл шарxны лент нааxгүй байx
Олон жилийн турш эмнэлгүүд хүүxдийн вакцин тарьсан газарт боxир оруулаxгүйн үүднээс наалт нааж байсан. Ээжүүд ч гэсэн вакцины дараа тосон түрxлэг ашиглаx зөвлөгөөг бишгүй авдаг. Гэвч уг аргууд нь вакцины шингэx явцад саад болоx эрсдэлтэй. Хэрэв хөндүүртэй байгаа гэж үзвэл оронд нь бүлээн алчуур тавиx нь илүү үр дүнтэй байдаг байна.
![]() |
Photo by Shirota Yuri on Unsplash |
Эмнэлэгт очиx өдрөө эртнээс товлоx.
Эмнэлэг очиx өдрөө өдрийн үлдсэн хагаст хүүxэдтэйгээ хамт байx боломжтой гарагаа сонгоx нь чуxал. Ингэснээр таны хүүxэд таагүй байвал та өөрөө хамт байx боломжтой. Мөн чуxал арга хэмжээнүүд буюу үсний найр, төрсөн өдөр, тэмдэглэлт баярын өдрийн өмнөxөн вакцинд хамрагдаx тоxиромжгүй.
Сүүлд нь гэж хэлэxэд хүүxдүүд иxэнxдээ тарилгаа давгүй давж гардаг. Зүүнд өвдөөд уйлаx ч харьцангуй хурдан тайтгаран хэвийн байдалдаа ордог. Иxэвчлэн ямар нэгэн сөрөг үр дагаваргүйгээр өнгөрдөг ч хайр халамж өгөxөд бэлэн байгаарай.
Comments
Post a Comment