#WritingChallenge Day 139: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 20/70: Байрны талаарх ерөнхий мэдээлэл.
Сургуульд сурахад сургуулиа сонгоод хичээлдээ идвэхтэй байх нь хангалттай юм шиг боловч яг бодит амьдрал дээр шинээр ирж буй залууст байраа олох, сургуульруугаа ирч очих нь том сорилт болдог.
Мөрөөдлөөр болдог бол кампус дотроо сургуулийн дотуур байранд тэтгэлэгээр суралцангаа байрлах нь оюун санаагаа төвлөрүүлэх, өөр зүйлд санаа зовох явдлыг эрс багасгана.
Харьцангуй Итали улсад их дээд сургуулийн төлбөр бага, тэтгэлэг олдох магадлал өндөртэй учир дээр дурдсан зүйлийг хүртсэн залуус бий. Гэвч хүн бүрт дээрх боломжууд бүрддэггүй учир бусад мэдээлэлийг нь оруулж байна.
Байр түрээслэхэд хотоос хамаараад үнийн хувьд харилцан адилгүй нь дээр хэдэн өрөө байраас их юм шалтгаална. Залуус ихэвчлэн хоёр өрөө байр 600-800 евронд олохыг зорьдог ба нэг өрөө байрны үнэ 500 гаас буудаггүйтэй ч холбоотой байж мэдэх юм. Зарим тохиолдолд олуулаа байрлах үед 1000-1200 еврогоор 3-5 өрөө түрээслэх тохиолдол байдаг ба энэ тохиолдолд хүний тоонд хуваан төлбөрөө хийдэг.
Түрээснээс гадна нэмэлт төлбөрүүдийг дурдвал
- СӨХ (Хотхоны доторх болоод эргэн тойрны орчны тохижилт, гэрлийн шонгийн цахилгааныг хүн ам амьдардаг бүсүүдээр төлдөг)
- Хогны мөнгө
- Тог, Цахилгаан
- Газны мөнгө (Ихэнх плитканууд газаар ажилдаг зарим тохиолдол ундны халуун усыг ч халаадаг)
- Халаалтаа төвийн шугмаар бол халаалтын төлбөр хэрэв газаар бол нэмэлт газны төлбөр.
Үүн дээр нэмээд
- Интернет
- Зурагт ( Барагтай тавиулдаггүй. )
Comments
Post a Comment