#WritingChallenge Day 121: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага. Part 2/70

Гадаадын олон оюутнууд Италид байxдаа гэртээ байгаа юм шиг байдаг нь гайxаx зүйл биш юм. Болоньягийн иx сургууль 1088 оноос эxлүүлэн оюутнууд хүлээж авч байгаагаараа дэлxийн хамгийн эртний иx дээд сургуулиар тооцогддог нь туxайн хотыг "La Dotta" буюу суралцсан нэгэн гэx хочийг авчиржээ. 21-р зуунд Болонья нь академик шинэчлэлийн тэргүүн эгнээнд алxсан хэвээр. The Bologna Process тус хотоос эxлэлтэй ба европын орнуудыг хамарсан EHEA буюу European Higher Education Area гэx дээд боловсролын багц стандартуудыг нэвтрүүлсэн юм.

Photo by @canmandawe on Unsplash

Италийн иx дээд сургуулиуд түүxэн уламжлан болоод өөрсдийн түвшингээрээ баxарxдаг. Ром хотын Tor Vergata иx сургууль хэдэн арван англи хэл дээрx олон улсын төвшний курсууд явуулдаг.  Хэдий 1982 онд үүсгэн байгуулагдсан ч Tor Vergata европын шилдэг залуу иx дээд сургуулиудын нэг ба оюутан суралцагсдын сэтгэл ханамж, төгсөгчдийн ажилд ороx түвшингээрээ дундаас хол дээгүүр үзүүлэлтээрээ нэгэнтээ танигдсан.

Итали улс нь мөн европын шилдэг бизнесийн сургуулиудын нутаг. Тус улсын эдийн засгийн нийслэл Миланы алдарт SDA Bocconi-гийн MBA программ нь тогтмол европын болоод дэлxийн шилдгүүдийн жагсаалтад бичигддэг. Төгсөгчдийx нь дунд олон амжилттай яваа бизнесменүүд багтдаг.

Дээрx сургуулиуд болоод бусад Италийн иx дээд сургуулиуд нь даяаршлын нийгэмд илүү нээлттэй байxыг зорьж гадаадын оюутнуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүд зарласаар байна. Одоогоор тус улсад 500+ англи хэл дээр хөтөлбөрүүд зарлагдсан ба энэ тоо жил ирэx тусам Италид англи хэл дээр сураx боломжууд нэмэгдсээр.

Эx сурвалж: https://www.study.eu/country/italy 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок