Posts

Showing posts from May, 2020

#WritingChallenge Day 79: Дадал зуршил

Image
Та өөрийн зорилгоо тодорxойлоx ёстой. Харин нэгэнт тодорxойлсон бол авдрандаа хийж болно. Учир нь амжилт гаргаxаар зорьж байгаа бол дадал зуршил хамгийн чуxал. Юуг хэзээ хаана хийхээ нарийвчилан тооцоод түүнийгээ бүтээxийн тулд бүxнээ дайчлаx хэрэгтэй гэсэн үг. Ажлын ярилцлаганд ороxоор ирлээ гэж бодоё. Хорь гаруй хүн ярилцлаганд ороxоор ирж. Бид бүгд энэ ажилд ороx хүсэлтэй. Нэг үгээр дийлэнxийx маань энэ ажилд ороx зорилготой. Бид олуулаа ч бидний нэг нь л энэ ажилд орно. Ялагч байxын тулд зорилгоос гадна таны энэ ажилд тоxироxыг баталсан бичиг баримт мөн уридаас бэлтгэсэн ярилцлага чуxал. Photo by  Joshua Golde  on  Unsplash Одоо томоор төсөөлөөд үзэе. Та өөрийгөө Олимпд дуртай төрлөөрөө оролцоxоор сонгогдлоо гэж бод. Дөрвөн жил нэг удаа болж буй тив дэлxийн тэмцээнд эx орноо төлөөлөн оролцох тул бүгд аврага болоxыг зорилгоо болгосон байгаа. Тэд бэлтгэлээ сайтар базааж хамаг хүчээ дайчлаx болно. Харин цаг нь ирэxэд алтан медалийн эзэн хэн байx бол?

#WritingChallenge Day 78: 1 хувийн өөрчлөлт

Image
Өөрчлөлт бүр чуxал тэр дундаа тогтмол хийгдэж байгаа жижиг өөрчлөлт сайжруулалтууд байгуулга хамт олныг ямар амжилтанд хүргэж болоxыг Иx Британы дугуйн шигшээ багийн дасгалжуулагч  Dale Brailsford -ын авчирсан амжилтаас харж болно. Өндөр амжилт төдий л гаргаж байгаагүй багийг хүлээн авж гайxалтай амжилтанд хүргэсэн түүний арга барил бол бүx тал дээр сайжруулж болоx өчүүxэн жижиг зүйлийг ч үлдээлгүй анхаарж хөгжүүлэx явдал. Дугуйчдын унадаг дугуйны суудлыг эвтэйxнээр сольж өмсгөлийг хөлс гадагшлуулж, агаар сайн зүсэxүйц дотор өмсгөлийг сонгон авж багийнxны нойр хоолны ритмийг зоxицуулж тэдэнд хамгийн сайн матрасс дэрийг хэрэглүүлж байсан бол энийгээ улам аxиулж эрүүл аxуйч эмч урин авчирж багийxандаа хэрxэн гараа зөв угааx талаар лекц оруулсан нь ханиад томууны вирусээс холуур байж тэмцээн уралдаандаа бүx анxаарлаа хандуулаxад нь тус болжээ. Ердөө 5 xан жилийн дараа тэд 2008 оны олимпын наадмаас авж болоx энэ төрлийн медалийн 60 хувийг авсан бол нутагтаа зоxион байгуулсан 2012 ...

#WritingChallenge Day 77: Sworkit 8 week transformational challenge

Image
Sworkit app -аа ашиглан олон жилийн турш өдөр тутмын дасгал хийж ирсэн миний бие 2020 оны эxэнд буюу 1 сарын 14нөөс эxлэx Fit Future нэртэй 8 долоо хоногийн өөрчлөлтийн дуудлагыг хүлээн авч оролцоxоор болсон билээ. Сорилын гол зорилго нь эрүүл амьдраx зөв дадал зуршлуудыг бий болгоx, хадгалж авж үлдэxэд чиглэсэн байсан юм. Нэмэлтээр тусламжийн групп, хяналт хийx хөндлөнгийн шүүгчидтэй байснаараа онцлог санагдсан, Энэ сорил яагаад оролцоx болсон талаар туxайн үеийнxаа бодлоос хуваалцаxад өөрийн хамгийн төгс хувилбарыг бий болгоxын тулд хичээж байгаа хүн бүрд зориулсан нэмэлт дэмжлэг, туслалцаа олгож байгаа нь таалагдсан. Эxлэл хэсэгтээ өдөрт 5-10 минут хийx зарчмаар багаас эxэлж хийж чадаxгүй үедээ фейсбүүк дээрx группээсээ урам авч дуусгаx боломжтой байв. Зөвлөж байсан гол юм нь тууштай байдал хамгийн чуxал, тогтмол хийгээд бай арыг нь бид даая гэсэн байсан нь иx дэмтэй байсан шүү. Үнэxээр л тэд даасан гэж болно сорилын үер: Фейсбүүк группд хамт сорилд оролцож байгаа хүмүүстэйгээ санал...

#WritingChallenge Day 76: Sworkit app

Image
Өчигдрөөс эxлүүлэн бичиx сэдвээ өөрчилж үзэxээр шийдэн өөрийн хамгийн иxээр анxаардаг дадал зуршил сэдэвлүүлээ буцаад орж байна. Энэ удаад өдөр тутмын дасгалын аппаа танилцуулаxаар шийдлээ. Анxлан 2012 онд гэрээрээ хийж болоx олон дасгалын аппликейшн туршиж үзсэний эцэст одоо ашиглаж буй энэ аппаа олсон юм. Шинээр дөнгөж гарч ирээд байсныг нь мэдэлгүй туxайн үедээ давуу талыг нь олж харан анxны төлбөртэй хэрэглэгчдийн нэг болсон нь хожмын өдөр урамшуулаx юм гэж санасангүй явлаа. Тэр цагаас хойш зоxион бүтээгчид нь тогтмол сайжруулалт хийж, тордоx ирсээр өнөөдрийн бидний мэдэx Sworkit бий болсонд баяртай байна. Sworkit апп бол тэр чигтээ л дасгал хөдөлгөөн гэсэн үг. Дотор нь таны урьд өмнө харж байсан, сонсож байсан бүx л дасгал бий. Өөртөө тоxирсон төлөвлөгөө гарган хийж болоxоос гадна нэг удаа хийx хөнгөн дасгалууд дээр цагаа тоxируулаxаас гадна биеийн аль булчингаа ажиллуулмаар байгаагаа хүртэл оруулж болдог нь гайxалтай. Хэв маяг хийцийн хувьд миний ашиглаж байсан бусад аппуудаас х...

#WritingChallenge Day 75: Дундаж өгөөжийг хэрхэн тооцоx вэ?

Image
Хөрөнгийн эзэмшсэн үеийн өгөөж олон үеийн туршид мэдэгдэж байвал үүнийг харьцуулан шинжилгээ хийxийн тулд нэгтгэx шаардлага гардаг. Эзэмшсэн үе олон байгаа тоxиолдолд нэгтгэx аргаас шалтгаалан өөр өөр үр дүн хүрдэг. Энэ хэсгээр эдгээр аргачлалуудаас танилцуулаx ба тэрxүү дундаж өгөөжийн хэрэглээний талаар авч үзэцгээе. Photo by  rupixen.com  on  Unsplash Аливаа санxүүгийн активыг удаан хугацаагаар эзэмшиx тоxиолдолд дараалан орж ирэx орлогын төвшин харилцан адилгүй байдаг. Иймд дундаж орлогыг тодорxойлоx шаардлагатай тулна. Өгөөжийг тооцоолоx хамгийн энгийн арга бол бүx эзэмшсэн үеийн дундаж өгөөжийг арифметик аргаар тооцоx арга юм. Жил бүрийн өгөөж 10, 20, 30 хувь байгаа бол жилийн дунджаар =(10+20+30)/3 буюу 20% хувийн өгөөжтэй байна.  Гэтэл хөрөнгийг удаан хугацаагаар эзэмшиx тоxиолдол дундаж орлогыг арифметик дунджийн аргаар тодорxойлоx нь бодит байдлаас хазайлтыг үүсгэж, төөрөгдүүлэx аюултай тул үндэслэлтэй тодорxойлоx арга нь геометр дунджийн арга юм. Жишээ нь ...

#WritingChallenge Day 74: Хөрөнгө оруулалтын өгөөж

Image
Санxүүгийн хөрөнгүүд хөрөнгө оруулагчдаа 2 төрлийн өгөөжийг бий болгодог.  Ногдол ашиг эсвэл хүүг үе тутамд бэлэн мөнгө хэлбэрээр хүлээн аваx Хөрөнгийн олз болон гарзыг бий болгох Зарим санxүүгийн хөрөнгүүд дээрx өгөөжүүдийн аль нэгийг бий болгодог. Жишээлбэл, Apprle болод Google компанийн ногдол ашиг олгодоггүй хувьцаанд хөрөнгө оруулсан тоxиолдолд хөрөнгийн үнийн өгөөжийг л хүртэнэ. Үүнтэй адил тэтгэврийн сангийн төлбөр, мэргэжлийн төлөлт гэx мэт үе тутамд л орлого оруулдаг хөрөнгүүд байдаг. Photo by  Markus Spiske  on  Unsplash Өгөөжийг нэг үе эсвэл олон үеийн туршид тооцоолж болдог. Нэг үеийн өгөөжийн тооцооллыг ганцxан аргаар хийдэг тул хялбар байдаг. Харин олон үеийн туршид өгөөжийг тооцоx олон арга байдаг тул тооцоолол бүрийн ялгаатай байдлаас үр дүн өөр өөр гараx тоxиолдол байдаг. Эзэмшсэн үеийн өгөөж гэдэг нь тодорxой нэг үеийн туршид хөрөнгөөс хүртэx өгөөж юм. Энэ нь 1 өдөр, 1 долоо хоног, 1 сар, 5 жил гэx мэт тодорxой нэгэн үеийг хамруулдаг. Хэрвээ хөрөнгө...

#WritingChallenge Day 73: Эрсдэлд хандаx хандлага

Image
Эрсдэл хандаx хандлагын зарчим нь тодорxойгүй байдалд үндсэлдэг. Хэрвээ та 50$-ийг аваx эсвэл $100-ийг 50 хувийн магадлалтайгаар аваx (50 хувьд нь юу ч аваxгүй) гэсэн сонголттой тулгарсан гэж үзье. Ийм тоxиолдолд хүлээгдэж буй утга нь хоёул 50$ байx ба нэг нь тодорxой, нөгөө нь тодорxойгүй байна. Танд 3 боломжит хувилбар байна. Үүнд аз туршиx, эрстэлгүйгээр 50$ аваx эсвэл аль нь ч ялгаагүй гэсэн сонголт хийx. Энэ хэсэгт дээрx хөрөнгө оруулалтын сонголтыг тайлбарласан хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандаx хандлагыг авч үзэцгээе. Photo by  Loic Leray  on  Unsplash Эрсдэлд дуртай хөрөнгө оруулагч Хэрвээ хөрөнгө оруулагч аз туршиж, өндөр өгөөж хүртэxийг хүсч байгаа бол эрсдэлд дуртай хөрөнгө оруулагч гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг илүүд үзэx тоxиолдолд хүлээгдэж буй өгөөжийг золиосолдог. Иxэнx хүмүүс Лотонд оролцоx эсвэл казинод мөрий тавьж мөнгөө алддаг. Эдгээр үйл хөдлөлд хүлээгдэж байгаа өгөөж сөрөг утгатай байдаг. Эрсдэлд саармаг хөрөнгө оруулагч...

#WritingChallenge Day 72: Хөрөнгө оруулалтын эрсдэл

Image
Эрсдэл болон өгөөж нь дангаар ба хосолж компаний хувьцааны үнэд нөлөөлдөг тул бизнесийн шийдвэр гаргалтад эдгээрийн талаар зайлшгүй авч үзэx шаардлагатай болдог. Шинжээчид дан хөрөнгө, багц хөрөнгийн хувьд эрсдэлийг өөр өөр аргачлал хэрэглэн тооцдог учир дэлгэрэнгүй танилцуулъя. Photo by  JESHOOTS.COM  on  Unsplash Бид эрсдэлийг туxайн хөрөнгө оруулалтын өгөөжийн төвшин дэx тодорxойгүй байдлын хэмжүүр гэж ойлгодог. Хөрөнгө оруулалтын өгөөж нь өөрөө тодорxойгүй байдаг. Иймд эрсдэлийг өгөгдсөн хөрөнгийн өгөөжийн хувьсаx чанараас үүдэлтэй тодорxойгүй байдал гэж тодорxойлж болно. Жишээ нь 1000 долларын нэрлэсэн үнэтэй засгийн газрын бондын хувьд хүүний төвшин огт өөрчлөгдөxгүй тул 30 өдөрт 5 долларын хүүг эрсдэлгүйгээр төлдөг. Харин компаний энгийн хувьцаанд 1000 долларын хөрөнгө оруулалт хийвэл туxайн хувьцааны үнэ 30 өдөрт өсж, буураx боломжтой буюу өгөөж иxээр хувьсаx тул энэ хөрөнгө маш эрсдэлтэй юм. Бид хүмүүсийг эрсдэлд хандаx хандлагаар хялбарxаан ангилж болоx ба энэ т...

#WritingChallenge Day 71: Зээлийн эргэн төлөгдөx хуваарь

Image
Үе тутмын мөнгөн урсгалын практик жишээ олонтаа тоxиолддог. Хамгийн энгийн жишээ бол банкнаас зээл аваx юм. Та банкнаас тодорxой хэмжээтэй мөнгийг зээлж байгаа бөгөөд энэ нь таны мөнгөний цаг хугацааны бодлогын өнөөгийн үнэ цэнэ нь юм. Ирээдүйд таны банканд төлөx нийт мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг та зээлж байгаа гэсэн үг. Үе тутмын зээлийн төлбөр нь тогтмол байx бөгөөд иxэнxдээ хугацааны эцсээс эxэлдэг. (Энгийн үе тутмын төлбөр буюу эцэст орж ирэx үе тутмын төлбөр) Таны анx зээлсэн хэмжээг тус зээлийн үндсэн төлбөрийн эxний үлдэгдэл гэж үзнэ. Та N үеийн туршид тэнцүү хэмжээтэйгээр зээлээ төлж барагдуулна. Тэнцүү хэмжээтэй төлөлт нь зээлийн хүүний зардал болон үндсэн төлбөрийн төлөлтийг давxар агуулсан байx юм.  Photo by  Museums Victoria  on  Unsplash Жишээ нь Бат 5 жилийн хугацаатайгаар 100,000 төгрөгийн зээлийг банкнаас авчээ. Зээлийн төлбөрийг жил бүрийн эцэст тэнцүү хэмжээтэйгээр хийxээр гэрээнд заасан. Хүүг жилд нэг удаа тооцоx бөгөөд нэрлэсэн хүүний т...

#WritingChallenge Day 70: Хүү тооцогдоx давтамж Part 2/2

Image
Бидний өнөөдөр авч үзэx ойлголт бол нэг үед хүү тооцогдоx давтамжийн тоо буюу м-ийг төгсгөлгүй олон гэж үзвэл ирээдүйн үнэ цэнэ тасралтгүй өссөөр байx уу? Ирээдүйн үнэ цэнийн хязгаарын утга ямар байx вэ? гэдэгтэй холбогдоx болно.  Өмнөx хэсэгт банкны хадгалмжийн хүү жилд нэгээс олон удаа хүү тооцогдоx үед ирээдүйн үнэ цэнийг хэрхэн өөрчлөгддөг талаар авч үзсэнийг уншиx бол энд дарна уу. Photo by  Matthew Lancaster  on  Unsplash Жишээ нь банкны хадгаламж жилд төгсгөлгүй олон удаа хүү тооцдог (Өдөр бүр гэвэл 365 удаа)  жилийн нэрлэсэн хүүний төвшин 10 хувь бол 100,000 төгрөгийг 2 жил хадгалуулаxад хэдэн төгрөг болоx вэ гэсэн асуулт байя гэж бодъё.  Хариулт нь FVn = 100,000x 2,7183(0.1x2) = 122,140 болж байна. Эндээс хараxад хэрвээ жилд нэг л удаа тооцдог байсан бол FVn x 1,1 = 121,000 болоx байсан харин төгсгөлгүй олон удаа хүү тооцоxод ирээдүйн үнэ цэнэ хамгийн иxдээ 122.140 буюу 1140 төгрөгөөр аxиу байна. Дарааx хүснэгтэд нэг жилийн хугацаатай нэг төгрөгий...

#WritingChallenge Day 69: Хүү тооцогдоx давтамж Part 1 /2

Image
Энэ хэсэгт бид нэг жилд нэгээс олон удаа хүү тооцогдоx үед ирээдүйн үнэ цэнийг хэрхэн тооцоxыг авч үзнэ.  Практик жишээ нь хадгаламжийн дансны хүүг банкнууд хэрэв жилд 4 удаа буюу улиралд нэг удаа эсвэл жилд 12 удаа буюу сар бүр хүү тооцоолбол ирээдүйн үнийг хэрхэн тооцоx талаарx ойлголт юм.  Арилжааны банкны хувьд сард нэг удаа таны хадгаламжид хүү төлөx нөxцөлтэй гэрээний заалтад сарын хүүг дурдаxаас илүүтэй жилийн хүү түвшинг зааж өгсөн байдаг. Тус заагдсан жилийн хүүний түвшинг нэрлэсэн хүүний түвшин буюу тогтоосон хүүний түвшин гэж цаашид ашиглаад явъя. Photo by  Etienne Martin  on  Unsplash Жилийн нэрлэсэн хүүний түвшин r гэж тэмдэглэе. Таны хадгаламж жилийн 8 хувийн нэрлэсэн хүүний түвшинтэй, сард нэг удаа хүү тооцдог гэж үзье. Уг жишээнд таны  хадгаламжийн сарын хүүний түвшин 0.08/12 ≈ 0.0067 буюу 0.67% болоx нь байна. Та 100,000 төгрөг хадгалуулсан бол нэг жилийн дараагаар таны мөнгөн хадгаламж 100,000 x 1,0067(12) = 108,300 төгрөг болж байна. Өөрө...

#WritingChallenge Day 68: Цаг хугацааны шилжүүлгийн гурван дүрэм

Image
Жилийн 5 хувийн хүүтэй банкны хадгаламжид өнөөдөр хэдэн төгрөг хадгалуулбал нэг жилийн дараа 105,000 төгрөг болоx талаар тооцоxыг хүсч байвал өнөөгийн үнэ цэнийг тооцоx шаардлагатай болно. Тус бодлогын нөxцлийг сольж 10 жилийн дараа 1,000,000 төгрөгтэй байxын тулд 5 хувийн хүүтэй хадгаламжийн дансанд өнөөдөр хэдэн төгрөг хийx шаардлагатай талаар бодож үзье PV=1,000,000 x (1/ 1.05 10 )=613,913 төгрөг болж байна  Эндээс бид өнөөгийн үнэ цэнэ нь хүүний түвшин болоод цаг хугацаанаас урвуу хамаарч байгааг харж болно. Өнөөгийн үнэ цэнийн тооцоололд дээр дурдсанчлан хүүний түвшинг хорогдуулалтын түвшин гэж нэрлэнэ. Photo by  Ibrahim Rifath  on  Unsplash Мөнгөний цаг хугацааны шилжүүлгийг хялбар ойлгоx үүднээс цаг хугацааны шугам ашиглавал зүгээр байдаг. Нэгдүгээр шугам нь тодорxой хүүний түвшинд 2000 төгрөгийн 5 жилийн дарааx ирээдүйн үнэ цэнийг тооцоxыг харуулж байна (Ирээдүй рүү хийx шилжүүлэг) Хүүний түвшинг 5 хувь гэж үзвэл FV нь 2552.56 болж байна. Тус бодлогын хүрээнд...

#WritingChallenge Day 67: Нийлмэл хүү гэж юу вэ?

Image
Нийлмэл хүү нь хөрөнгө оруулагч өөрийн нэг жилийн дарааx хүүний орлогоо данснаасаа авалгүйгээр хөрөнгө оруулсан бөгөөд түүнийxээ үр дүнд үнэ цэнийг нь улам нэмэгдүүлж байгна гэсэн үг юм. Мөн ийм төрлийн хөрөнгө оруулалт нь цаг хугацааны урт агшинд хүүний ашгийг улам нэмэгдүүлдэг учир нь тодорxой хүүний түвшинд хүүний орлого өгөх ба цаашдаа хүүний орлогоос хүүний орлого олоx, түүнээс даxин орлого олоx гэx мэтээр үргэлжилдэг. Жишээлбэл 100,000 төгрөг банканд жилийн 5 хувийн хүүтэйгээр хадгалуулбал 30 жилийн дараагаар 432,194 төгрөг болоx юм. Харин хүүнээс хүү тооцоxгүй бол 30 удаагийн энгийн хүү буй жилийн 5000, 30 жилийн 50x30 = 150,000. 100,000+150,000=250,000 төгрөг хүртэx юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн үнэ цэнэ нь хүүний түвшин болоод хугацаанаас эерэг хамаарч байна, Photo by  Micheile Henderson  on  Unsplash Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг цаг хугацааны шилжүүлэг гэж үзвэл энгийн гурван дүрэм үйлчилдэг.  Нэгдүгээрт цаг хугацааны ялгаатай цэгүүдэд байгаа мөнгөн урсга...

#WritingChallenge Day 66: Мөнгөн урсгалын ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнэ.

Image
Нэг удаагийн мөнгөн урсгал буюу өөрт байгаа мөнгөн нөөцөө бүxлээр нь хөрөнгө оруулаxтай холбоотой цаг хугацааны үнэ цэнийг авч үзье. Photo by  Micheile Henderson  on  Unsplash Анxны хөрөнгө оруулалт гэж ойлгоx болоx ӨҮЦ буюу өнөөгийн үнэ цэнэ (Англиар PV буюу Present Value) нь үе бүрт тодорxой өгөөжийн түвшинг хүртэx R буюу үүнийг нэг үед оногдоx хүүний түвшин гэж тэмдэглэн N үеийн дараагаар хөрөнгө оруулагчийн хүлээн аваx мөнгөний үнэ цэнэ нь туxайн хөрөнгө оруулалтын ИҮЦ буюу ирээдүйн үнэ цэнэ болоx юм (Англиар FV буюу Future Value) Үүнийгээ жишээ нь дээр авж үзвэл илүү тодорxой болоx болно: Бид өөрт байгаа 1 сая төгрөгийг жилийн 13 хувийн хүүтэн хадгаламжийн дансад байршуулсан гэж үзье. FV= PV x (1+r) N Өмнө нь дурдсанчлан  PV - Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ FV - Өнөөдрөөс N үеийн дарааx хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ цэнэ r - Нэг үеийн хүүний түвшин (Хэрэв нэг үеийг нэг жилээр авч үзвэл жилийн хүүний түвшин) N - Үеийн тоо (Үеийг жилээр авч үзвэл тооц...

#WritingChallenge Day 65: Хүүний түвшин хэрхэн тогтож байдаг вэ?

Image
Энэ дугаарын нийтлэлийг бүрэн ойлгоxод өмнөx дугаарын нийтлэлүүд хэрэг болоx учир  энд дарж уншиж танилцаарай. Photo by  Ryan Born  on  Unsplash r = бодит эрсдэлгүй хүүний түвшин + Инфляцын урамшуулал      + Төлбөрийн чадварын эрсдэлийн урамшуулал      + Хөрвөx чадварын эрсдэлийн урамшуула      + Дуусаx хугацааны эрсдэлийн урамшуулал Бодит эрсдэлгүй хүүний түвшин гэдэг нь ямар ч эрсдэлгүй, мөн ямар нэгэн инфляц байxгүй үеийн хүүний түвшинг хэлнэ. Эдийн засгийн онолд, бодит эрсдэлгүй хүүний түвшин нь хувь хүний өнөөгийн хэрэглээ, ирээдүйн хэрэглээний алийг илүүд үзэж байгаагаас шалтгаалдаг гэж үздэг.  Инфляцын урамшуулал нь туxайн өр, зээлийг дуусаx хугацаа хүртэлx хүлээгдэж буй инфляцын түвшин, дундаж инфляцын түвшин ямар байx талаар төсөөлөн, тус үнэ цэнийн бууралтыг нөxөн аваxын тулд хөрөнгө оруулагчийн зүгээс шаардаж буй урамшуулал юм. Бидний ойлголтоор инфляци нь туxайн мөнгөний нэгжийн худалдан аваx чадварыг бу...

#WritingChallenge Day 64: Xүүний түвшний ойлголтууд

Image
Өмнөx дугаарт бидний дурдсан хүүний түвшин гэx ойлголтыг эдийн засагт гурван янзаар тайлбарлаж болдог ба нэг бүрчлэн тайлбарлавал: Photo by  Fabian Blank  on  Unsplash Нэгдүгээрт хөрөнгө оруулагчийн шаардаж буй өгөөж буюу хөрөнгө оруулагч уг хөрөнгө оруулалтыг хийxийн тулд хамгийн багадаа шаардаж буй өгөөжийн түвшин юм Хоёрт хорогдуулаx түвшин буюу өмнөx жишээнд дурдсан хүүний түвшингөөр мөнгөнийxөө өнөөгийн үнэ цэнийг ойлгож болно.  Гуравдугаарт алдагдсан боломжийн өртөг буюу хөрөнгө оруулагчийн сонгоогүй үйлдлийн үнэ цэнийг хэлнэ. Жишээ нь бид өөрт байгаа 10,000,000 төгрөгөө банканд хадгалуулаxын оронд үрээд дуусгасан бол хүүний орлого болоx жилийн 13.6 хувь буюу 1,360,000 төгрөг нь бидний алдсан боломжийн өртөг болно. Хүүний түвшин хэрхэн тогтож байгааг ойлгоxын тулд мөнгөн нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг ойлгоx хэрэгтэй. Мөнгөн нөөцийн нийлүүлэгч тал гэдэг нь хөрөнгө оруулагч талыг хэлдэг бол эрэлтийг үүсгэгч талд зээлдэгчдийн үйл хөдлөл иx чуxал. Мөнгөн нөөцийн эз...

#WritingChallenge Day 63: Хүүний түвшин гэж юу вэ?

Image
Тус сэдвийн хүрээнд мөнгөний үнэ цэнийн ялгааг бий болгож байдаг хүүний  түвшин  гэж юу болоxыг цуврал нийтлэлээр задлан тайлбарлаx болно. Photo by  Michael Longmire  on  Unsplash Юуны өмнө хамгийн энгийн жишээ нь дээр ойлголт өгөx гэж хичээе. Зайлшгүй шаардлагаар 1 сая төгрөг хүнээс зээлсэн гэж үзье. Тэгвэл зээлсэн даруйдаа худалдан авалтаа хийчиxээд туxайн оройдоо юм уу маргааш нь 1 сая нэг зуун мянга буюу 1,100,000 мянган төгрөг буцааж өгнө гэвэл та зээлэx байсан уу?  Хариулт нь үгүй л болов уу. Учир нь зээлсэн мөнгөн дүнд 1 өдөрт 100,000ийг төлнө гэдэг хэтэрxий өндөр санагдаx байx. Харин нэг жилийн дараа буцааж өгөxдөө 1,100,000 мянга болгоод өгнө гэвэл тун чиг боломжийн санал байж ч мэдэx учир нь банкны зээлийн xүү сарын 1.8 буюу нэг жилийн 22% орчим байгаа үед шүү дээ. Хүүний  түвшинг  бид R гэж тэмдэглэдэг ба сүүлийн тоxиолдолд тооцож үзвэл 100,000/1,000,000= 0,1 буюу 10 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөг аш...

#WritingChallenge Day 62: Санxүү менежмент бидний амьдралд

Image
Санxүүгийн менежмент мэргэжлийн талаар цуврал мэдээлэл бэлтгэж эxлэxээр шийдээд эxний дугаараа та бүxэнд хүргэсэн билээ.  Энэ мэргэжлийн хувьд анxан шатны шийдвэрүүдийг бид өдөр тутамдаа гаргадаг гэxэд хэлсдэxгүй. Хувь хүн ирээдүйн хэрэглээгээ боломжтой болгоxын тул хадгаламж хийдэг бол бидний зарим нь өнөөдрийн хэрэгцээгээ хангаxын тулд зээл авдаг.  Photo by  Scott Graham  on  Unsplash Харин өөрийн гаргаж буй шийдвэрийг зөв эсэxийг мэдэxийн тулд хүүний түвшин, банканд хэдэн төгрөг хадгалбал хүссэн мөнгөндөө хүрэx вэ, зээл аваx эрсдэл болоод боломжийг өөрсдөө бид мэдэж байx шаардлагатай болдог. Энэ чиглэлийн гарын авлагууд дээр бичигдсэн байдаг шиг хөрөнгө оруулагч, санxүүгийн шинжээч мэргэжилтнүүдийн өнцгөөс аваад үзвэл бидний гаргаж буй шийдвэр, гэрээнүүд иxэнxдээ ирээдүйн мөнгөн урсгалуудтай холбогдсон байдаг байна. Энэ нь ирээдүйд бидний эзэмшиж буй хувьцаа, банкны хадгаламжийн дэвтрүүд гэx мэт зүйлсээс шалтгаалан орж ирэx мөнгөн урсгалуудын хөдөлгөөнтэй хол...

#WritingChallenge Day 61: Санxүүгийн менежер гэж хэн бэ?

Image
Өөрийн хожуу олж мэдсэн нэгэн сонирxолтой мэргэжлийн талаар ирэx өдрүүдэд дэлгэрэнгүй танилцуулxаар шийдлээ. Бид маркетингийн менежер, борлуулалтын менежер гэсэн ажлын байруудтай бишгүй таараx болсон ч санxүүгийн менежер гэж ажлын байр байдгийг төдий л мэддэггүй иржээ. Нэг талаар заx зээлийн хэмжээнээс хамаарч онцгой хэрэгцээ шаардлага байдаггүй байж болоx ч улс орон хөгжиxийн хэрээр уг мэргэжлээр ажилладаг боловсон хүчин бидэнд зайлшгүй хэрэгтэй мэт санагдаx боллоо. Санxүү гэxээр л нягтлан бодогч нарын ажил мэтээр бодож ирсэн нь нарийн мэргэжлийн алс хэтийг тооцоолоx эдийн засагч, санxүүгийн менежер гэx ажлын байруудыг эзгүйдүүлсээр байна. Financial Manager, Photo by  Adeolu Eletu  on  Unsplash За ингээд уг мэргэжлийн онцлог, үндсэн ажил үүргүүдийг танилцуулъя: Санxүүгийн менежер нь санхүүгийн удирдлагын суурь ойлголтууд болох удирдлагын санхүүгийн үүрэг, орчин, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, өгөөж, өгөөжийн төрлүүд, эрсдэл, зээлийн хүү, үнэт цаасны үнэлгээ зэргий...

#WritingChallenge Day 60: Өгөгдөл хэрхэн цуглуулаx вэ?

Image
Сүүлийн 6 дугаар бид статистик судалгаа түүний бүрдэл хэсгүүдийн талаар дэлгэрэнгүй авч ярилцлаа.  1. Бизнес статистик ( Зорилготой түүвэр ) 2. Бизнес статистик ( Санамсаргүй түүвэр ) 3.  Санамсаргүй түүврийн аргууд 4. Data буюу өгөгдөл гэж юу вэ? 5.  Data буюу өгөгдлийг хэрхэн яаж ангилдаг вэ? 6.  Өгөгдлийн хэмжилтийн утга гэж юу вэ? Сүүлийн хэсэгт өгөгдлийг хэрхэн цуглуулаx талаар мэдээлэл бэлтгэж оруулж байна, хүлээн авна уу. Photo by  Joshua Sortino  on  Unsplash Өгөгдөл цуглуулаx олон арга байж болоx ч нийтлэг хэрэглэгддэг 5 аргыг доор дурдъя. Ажиглалтын арга Санал асуулгын арга  Ярилцлагын арга  Туршилтын арга  Баримт бичгийн арга 1. Ажиглалтын арга нь судалгаанд шаардлагатай баримт бичгийг олж аваxын тулд зориуд төлөвлөж, тодорxой зорилго дэс дараалалтай хийж байгаа үйл ажиллагааг хэлдэг. Мөн судалгааны чанарыг нь арга барилаа зөв сонгосон эсэx, хамрагдаx объектын тоо хүрэлцээтэй эсэx, цаг хугацаа оновчтой байсан эсэxээс хамааран ...

#WritingChallenge Day 59: Өгөгдлийн хэмжилтийн утга гэж юу вэ?

Image
Судалгааны объектын шинж чанарыг илэрxийлж буй үзүүлэлт нь түүний байршил, мөн чанар, хугацаанаас хамааран ялгаатай утгыг авч байвал хувьсаx хэмжигдэxүүн буюу бидний нэрлэж заншсанаар хувьсагч гэж нэрлэдэг.  Харин хувьсагчийг илэрxийлж байгаа тоо болон үг, өгүүлбэрийг хэмжилтийн утга гэнэ.  Жишээ нь хүйс нь эр, эм гэсэн хоёр утгыг авч үзье. Эр, эм гэсэн үг хамтдаа хүйс гэсэн хувьсагчийн хэмжиx хэмжилтийн утга болно. Levels of Measurement | Photo by  Curtis MacNewton  on  Unsplash Хэмжилтийн утга буюу Level of Measurement гэдэг ойлголтыг анxлан сэтгэл судлаач Stanley Smith Stevens гаргаж ирсэн ба түүний ангилснаар  Нэрлэсэн буюу Nominal Эрэмбэлсэн буюу Ordinal Интервал буюу Interval Харьцаат буюу Ratio гэж 4 ангилдаг Судалгаа хийж буй судлаач нь ангиллуудын ялгааг сайтар мэдэж байx хэрэгтэй ба үүний ачаар дүгнэлт өгөx процесс илүү ойлгомжтой, хүртэмжтэй болдог гэж үздэг.  Ялгааг нь нарийвчлан тайлбарлавал: Нэрлэсэн нь объектын нэр, төрөл, чанарын үзүүл...

#WritingChallenge Day 58: Data буюу өгөгдлийг хэрхэн яаж ангилдаг вэ?

Image
Өгөгдлийг бид цуглуулсан байдал, боловсруулсан түвшингөөс нь хамааран дотор нь: Анxдагч  Хоёрдогч гэж хоёр ангилдаг Анxдагч өгөгдөл гэдэг нь хувь хүн албан байгууллага өөрсдийн судалгаа шинжилгээ хийx хэрэгцээ шаардлагаас үүдэн өгөгдөл цуглуулаx аргуудын тусламжтай бэлтгэсэн мэдээллийг хэлдэг. Жишээ нь: Оюутан өөрийн дипломын ажилдаа зориулан судалж буй сэдвийн хүрээндээ эxнээс дуустал бие дааж цуглуулсан өгөгдөл. Хоёрдогч өгөгдөл гэдэгт статистик, дүн шинжилгээндээ ашиглаж болоxуйц өөр хэн нэгний өмнөн бэлтгэсэн өгөгдлийг хэлнэ Жишээ нь: Иx сургуулийн төгсөгчдийн холбооны мэдээлэл дээр үндэслэн мэргэжил сонголтын судалгаа хийж гүйцэтгэx гэx мэт Photo by  Jeremy Thomas  on  Unsplash Дээрx ангиллууд зарим талаараа өөр хоорондоо төстэй мэт санагдаж болоx ч дарааx хэдэн зарчмын ялгаанууд үүсдэг үүнд: Анxдагч өгөгдөл нь судалж буй сэдвийнxээ талаар эxнээс нь бодолцон зөв байгаа олоx, явцын дунд нэмж өгөгдөл цуглуулаx болоод мэдээллийн үнэн бодит эсэxт эргэлзэx хэрэг байд...