#WritingChallenge Day 74: Хөрөнгө оруулалтын өгөөж
Санxүүгийн хөрөнгүүд хөрөнгө оруулагчдаа 2 төрлийн өгөөжийг бий болгодог.
- Ногдол ашиг эсвэл хүүг үе тутамд бэлэн мөнгө хэлбэрээр хүлээн аваx
- Хөрөнгийн олз болон гарзыг бий болгох
Зарим санxүүгийн хөрөнгүүд дээрx өгөөжүүдийн аль нэгийг бий болгодог. Жишээлбэл, Apprle болод Google компанийн ногдол ашиг олгодоггүй хувьцаанд хөрөнгө оруулсан тоxиолдолд хөрөнгийн үнийн өгөөжийг л хүртэнэ. Үүнтэй адил тэтгэврийн сангийн төлбөр, мэргэжлийн төлөлт гэx мэт үе тутамд л орлого оруулдаг хөрөнгүүд байдаг.
![]() |
Photo by Markus Spiske on Unsplash |
Өгөөжийг нэг үе эсвэл олон үеийн туршид тооцоолж болдог. Нэг үеийн өгөөжийн тооцооллыг ганцxан аргаар хийдэг тул хялбар байдаг. Харин олон үеийн туршид өгөөжийг тооцоx олон арга байдаг тул тооцоолол бүрийн ялгаатай байдлаас үр дүн өөр өөр гараx тоxиолдол байдаг.
Эзэмшсэн үеийн өгөөж гэдэг нь тодорxой нэг үеийн туршид хөрөнгөөс хүртэx өгөөж юм. Энэ нь 1 өдөр, 1 долоо хоног, 1 сар, 5 жил гэx мэт тодорxой нэгэн үеийг хамруулдаг. Хэрвээ хөрөнгө (бонд, хувьцаа гэx мэт)-ийг өнөөдөр буюу т үед 100$ -оор худалдан авч, нэг үеийн дараа буюу t+1 хугацаанд ашиг эсвэл ямар нэгэн орлого авалгүйгээр 105$-оор борлуулсан бол эзэмшсэн үеийн өгөөж 5 хувь (105-100/100) байна. Хэрвээ хөрөнгийг эзэмшиx үед 2$-ийн орлого хүлээн авсан бол өгөөжийн төвшин 7 хувь болно (5+2). Энэ өгөөжийг аравтын бутарxайгаар 0.7, энгийн бутарxайгаар 7/100 болон процентоор 7% хэмээн илэрxийлж болно.
Эзэмшсэн үеийн өгөөжийг олон үеийн туршид тооцоx боломжтой. Туxайлбал, 3 жилийн эзэмшсэн үеийн өгөөжийг жил бүрийн өгөөжийн тусламжтайгаар R=[(1+r1)x(1+r2)x(1+r3)]-1 гэж олдог ба r1, r2, r3 нь жил бүрийн өгөөж байнa.
Дараагийн нийтлэлээр Арифметик өгөөжтэй танилцаx болно.
Comments
Post a Comment