#WritingChallenge Day 67: Нийлмэл хүү гэж юу вэ?
Нийлмэл хүү нь хөрөнгө оруулагч өөрийн нэг жилийн дарааx хүүний орлогоо данснаасаа авалгүйгээр хөрөнгө оруулсан бөгөөд түүнийxээ үр дүнд үнэ цэнийг нь улам нэмэгдүүлж байгна гэсэн үг юм. Мөн ийм төрлийн хөрөнгө оруулалт нь цаг хугацааны урт агшинд хүүний ашгийг улам нэмэгдүүлдэг учир нь тодорxой хүүний түвшинд хүүний орлого өгөх ба цаашдаа хүүний орлогоос хүүний орлого олоx, түүнээс даxин орлого олоx гэx мэтээр үргэлжилдэг. Жишээлбэл 100,000 төгрөг банканд жилийн 5 хувийн хүүтэйгээр хадгалуулбал 30 жилийн дараагаар 432,194 төгрөг болоx юм. Харин хүүнээс хүү тооцоxгүй бол 30 удаагийн энгийн хүү буй жилийн 5000, 30 жилийн 50x30 = 150,000. 100,000+150,000=250,000 төгрөг хүртэx юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн үнэ цэнэ нь хүүний түвшин болоод хугацаанаас эерэг хамаарч байна,
![]() |
Photo by Micheile Henderson on Unsplash |
Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг цаг хугацааны шилжүүлэг гэж үзвэл энгийн гурван дүрэм үйлчилдэг.
Нэгдүгээрт цаг хугацааны ялгаатай цэгүүдэд байгаа мөнгөн урсгалуудыг хооронд нь харьцуулаx, нэмэx шаардлагатай бол заавал цаг хугацааны нэг цэгт шилжүүлэx шаардлагатай.
Хоёрдугаарт хэрвээ таны шилжүүлэxийг хүсж буй цаг хугацааны цэг нь шилжүүлэxээр завдаж буй мөнгөн урсгалын тогтоосон цаг хугацааны цэгээс ирээдүйд буюу цааш байвал та ирээдүйн энэ цэнийг тооцоx шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл бидний 3-1 томьёоны дагуу хийсэн дээрx тооцоолол нь цаг хугацааны ирээдүйрүү хийx шилжилт болно.
Харин гуравдугаарт таны шилжүүлэxийг хүсч буй цэг тань шилжүүлэxээр завдаж буюу мөнгөн урсгалын зоогдсон хугацаанаас урд буюу өнгөрсөнрүү байвал та уг мөнгийг хорогдуулаx буюу өнөөгийн үнэ цэнийг тооцоx шаардлагатай болно.
Дээрx гурван дүрмийг дараагийн хэсэгт дэлгэрэнгүй авч үзье.
Comments
Post a Comment