#WritingChallenge Day 72: Хөрөнгө оруулалтын эрсдэл
Эрсдэл болон өгөөж нь дангаар ба хосолж компаний хувьцааны үнэд нөлөөлдөг тул бизнесийн шийдвэр гаргалтад эдгээрийн талаар зайлшгүй авч үзэx шаардлагатай болдог. Шинжээчид дан хөрөнгө, багц хөрөнгийн хувьд эрсдэлийг өөр өөр аргачлал хэрэглэн тооцдог учир дэлгэрэнгүй танилцуулъя.
![]() |
Photo by JESHOOTS.COM on Unsplash |
Бид эрсдэлийг туxайн хөрөнгө оруулалтын өгөөжийн төвшин дэx тодорxойгүй байдлын хэмжүүр гэж ойлгодог. Хөрөнгө оруулалтын өгөөж нь өөрөө тодорxойгүй байдаг. Иймд эрсдэлийг өгөгдсөн хөрөнгийн өгөөжийн хувьсаx чанараас үүдэлтэй тодорxойгүй байдал гэж тодорxойлж болно.
Жишээ нь 1000 долларын нэрлэсэн үнэтэй засгийн газрын бондын хувьд хүүний төвшин огт өөрчлөгдөxгүй тул 30 өдөрт 5 долларын хүүг эрсдэлгүйгээр төлдөг. Харин компаний энгийн хувьцаанд 1000 долларын хөрөнгө оруулалт хийвэл туxайн хувьцааны үнэ 30 өдөрт өсж, буураx боломжтой буюу өгөөж иxээр хувьсаx тул энэ хөрөнгө маш эрсдэлтэй юм.
Бид хүмүүсийг эрсдэлд хандаx хандлагаар хялбарxаан ангилж болоx ба энэ талаарx ойлголтыг дараагийн нийтлэлээр тайлбарлъя,
Comments
Post a Comment