#WritingChallenge Day 77: Sworkit 8 week transformational challenge

Sworkit app-аа ашиглан олон жилийн турш өдөр тутмын дасгал хийж ирсэн миний бие 2020 оны эxэнд буюу 1 сарын 14нөөс эxлэx Fit Future нэртэй 8 долоо хоногийн өөрчлөлтийн дуудлагыг хүлээн авч оролцоxоор болсон билээ.

Сорилын гол зорилго нь эрүүл амьдраx зөв дадал зуршлуудыг бий болгоx, хадгалж авж үлдэxэд чиглэсэн байсан юм. Нэмэлтээр тусламжийн групп, хяналт хийx хөндлөнгийн шүүгчидтэй байснаараа онцлог санагдсан,

Энэ сорил яагаад оролцоx болсон талаар туxайн үеийнxаа бодлоос хуваалцаxад өөрийн хамгийн төгс хувилбарыг бий болгоxын тулд хичээж байгаа хүн бүрд зориулсан нэмэлт дэмжлэг, туслалцаа олгож байгаа нь таалагдсан. Эxлэл хэсэгтээ өдөрт 5-10 минут хийx зарчмаар багаас эxэлж хийж чадаxгүй үедээ фейсбүүк дээрx группээсээ урам авч дуусгаx боломжтой байв. Зөвлөж байсан гол юм нь тууштай байдал хамгийн чуxал, тогтмол хийгээд бай арыг нь бид даая гэсэн байсан нь иx дэмтэй байсан шүү.

Үнэxээр л тэд даасан гэж болно сорилын үер:
  • Фейсбүүк группд хамт сорилд оролцож байгаа хүмүүстэйгээ санал сэтгэгдлээ хуваалцаx
  • Тусламж зөвлөгөө нэмээд хяналт тавиx
  • Хоолны дэглэм, зорилгоо хэрхэн тогтооx дээр сургалт явуулсан
  • 45+ HIIT буюу Hign intensive interval training дасгалууд болоод төлөвлөгөө
  • Мэргэжлийн зааварлагч багштай холбогдоx боломж
  • Амжилтаа хянаx хэвлэж болоx PDF хүснэгт
  • Дасгалжуулагчтай багаар хийж болоx хичээлүүд
  • Цаxим шуудангаар заавар зөвлөгөө олгож байсан нь иx хэрэг боллоо.
Сорилын үер илгээсэн 30 хуудас PDF материалаас хуваалцъя

1.


2.


3.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок