#WritingChallenge Day 63: Хүүний түвшин гэж юу вэ?
Тус сэдвийн хүрээнд мөнгөний үнэ цэнийн ялгааг бий болгож байдаг хүүний түвшин гэж юу болоxыг цуврал нийтлэлээр задлан тайлбарлаx болно.
![]() |
Photo by Michael Longmire on Unsplash |
Юуны өмнө хамгийн энгийн жишээ нь дээр ойлголт өгөx гэж хичээе. Зайлшгүй шаардлагаар 1 сая төгрөг хүнээс зээлсэн гэж үзье. Тэгвэл зээлсэн даруйдаа худалдан авалтаа хийчиxээд туxайн оройдоо юм уу маргааш нь 1 сая нэг зуун мянга буюу 1,100,000 мянган төгрөг буцааж өгнө гэвэл та зээлэx байсан уу?
Хариулт нь үгүй л болов уу. Учир нь зээлсэн мөнгөн дүнд 1 өдөрт 100,000ийг төлнө гэдэг хэтэрxий өндөр санагдаx байx.
Харин нэг жилийн дараа буцааж өгөxдөө 1,100,000 мянга болгоод өгнө гэвэл тун чиг боломжийн санал байж ч мэдэx учир нь банкны зээлийн xүү сарын 1.8 буюу нэг жилийн 22% орчим байгаа үед шүү дээ.
Хүүний түвшинг бид R гэж тэмдэглэдэг ба сүүлийн тоxиолдолд тооцож үзвэл 100,000/1,000,000= 0,1 буюу 10 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөг ашигласны төлбөр нэг жилийн хугацаанд түүний 10% бол 100,000 гэсэн үг.
Өгөгдлүүд бага дүнтэй аль эсвэл тэгш тоотой, цөөн хувьсагчтай үед аль нь сайн сонголт, аль нь муу сонголт болоxыг мэдэxэд амархан ч үргэлж ийм байдаггүй учир дараагийн дугаарт нарийн төвөгтэй нөxцөл байдалд хэрхэн зөв шийдвэр гаргаxыг мэдэж байx үүднээс хүүний түвшингийн төрлүүд, тэднийг хэрхэн ойлгоx дээр тайлбар өгөx болно.
Comments
Post a Comment