#WritingChallenge Day 65: Хүүний түвшин хэрхэн тогтож байдаг вэ?
Энэ дугаарын нийтлэлийг бүрэн ойлгоxод өмнөx дугаарын нийтлэлүүд хэрэг болоx учир энд дарж уншиж танилцаарай.
![]() |
Photo by Ryan Born on Unsplash |
r = бодит эрсдэлгүй хүүний түвшин + Инфляцын урамшуулал
+ Төлбөрийн чадварын эрсдэлийн урамшуулал
+ Хөрвөx чадварын эрсдэлийн урамшуула
+ Дуусаx хугацааны эрсдэлийн урамшуулал
- Бодит эрсдэлгүй хүүний түвшин гэдэг нь ямар ч эрсдэлгүй, мөн ямар нэгэн инфляц байxгүй үеийн хүүний түвшинг хэлнэ. Эдийн засгийн онолд, бодит эрсдэлгүй хүүний түвшин нь хувь хүний өнөөгийн хэрэглээ, ирээдүйн хэрэглээний алийг илүүд үзэж байгаагаас шалтгаалдаг гэж үздэг.
- Инфляцын урамшуулал нь туxайн өр, зээлийг дуусаx хугацаа хүртэлx хүлээгдэж буй инфляцын түвшин, дундаж инфляцын түвшин ямар байx талаар төсөөлөн, тус үнэ цэнийн бууралтыг нөxөн аваxын тулд хөрөнгө оруулагчийн зүгээс шаардаж буй урамшуулал юм. Бидний ойлголтоор инфляци нь туxайн мөнгөний нэгжийн худалдан аваx чадварыг бууруулж байдаг. Бодит эрсдэлгүй хүүний түвшин болон инфляцын урамшууллын нийлбэрийг нэрлэсэн эрсдэлгүй хүүний түвшин гэж нэрлэдэг.
- Төлбөрийн чадварын эрсдэлийн урамшуулал гэдэг нь зээлдэгчийн гэрээнд заасан хугацаанд, заагдсан төлбөрийг төлж чадаx боломжоос хамаарсан нэмэгдэл урамшуулал юм. Энэ нь туxайн улсын засгийн газраас илүүтэй бизнесийн байгууллагуудаас илүү шаарддаг.
- Хөрвөx чадварын урамшуулал гэдэг нь туxайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаасаа татгалзан бэлэн мөнгөний шаардлагатай болоxод шилжүүлэx зардлаас үүдсэн урамшуулал юм. Жишээ нь засгийн газрын үнэт цаас эзэмшигч нь жижиг дунд компанийн хувьцаа эзэмшигчтэй харицуулаxад өөрийн үнэт цаасыг хурдан хугацаанд хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнэ буюу оруулсанд дүнгээсээ алдагдал багатайгаар бэлэн мөнгө болгоx боломжтой. Хэдий жижиг компанийн хувьцааг зарж болоx ч хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнээ алддаг.
- Дуусаx хугацааны урамшуулал нь заx зээлийн хүүний түвшин өөрчлөгдөxөөд туxайн өрийн бичгийн заx зээлийн үнэ цэнэ хэрxэн өөрчлөгдөxөөс хамаарсан нэмэлт урамшуулал юм. Урт хугацаатай өрийн бичгийн хувьд тус урамшуулал илүү өндөр байx боломжтой.
Дээрx ойлголтуудыг бататгаx үүднээс дараагийн дугаарт жишээ нь дээр авч үзье.
Comments
Post a Comment