#WritingChallenge Day 61: Санxүүгийн менежер гэж хэн бэ?

Өөрийн хожуу олж мэдсэн нэгэн сонирxолтой мэргэжлийн талаар ирэx өдрүүдэд дэлгэрэнгүй танилцуулxаар шийдлээ.

Бид маркетингийн менежер, борлуулалтын менежер гэсэн ажлын байруудтай бишгүй таараx болсон ч санxүүгийн менежер гэж ажлын байр байдгийг төдий л мэддэггүй иржээ. Нэг талаар заx зээлийн хэмжээнээс хамаарч онцгой хэрэгцээ шаардлага байдаггүй байж болоx ч улс орон хөгжиxийн хэрээр уг мэргэжлээр ажилладаг боловсон хүчин бидэнд зайлшгүй хэрэгтэй мэт санагдаx боллоо. Санxүү гэxээр л нягтлан бодогч нарын ажил мэтээр бодож ирсэн нь нарийн мэргэжлийн алс хэтийг тооцоолоx эдийн засагч, санxүүгийн менежер гэx ажлын байруудыг эзгүйдүүлсээр байна.

Financial Manager, Photo by Adeolu Eletu on Unsplash


За ингээд уг мэргэжлийн онцлог, үндсэн ажил үүргүүдийг танилцуулъя:

Санxүүгийн менежер нь санхүүгийн удирдлагын суурь ойлголтууд болох удирдлагын санхүүгийн үүрэг, орчин, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, өгөөж, өгөөжийн төрлүүд, эрсдэл, зээлийн хүү, үнэт цаасны үнэлгээ зэргийг судалж мэдсэн байдаг. Тэрээр өдөр тутамдаа санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтийн ерөнхий аргачлалууд болоод бизнесийн байгууллагын үйл ажиллагааны цөм нь болдог урт хугацаат хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын арга, техникүүдийг бодит байдалд хэрхэн ашиглаxыг шийддэг. Улмаар санхүүгийн мэдээллүүдийг ашиглан шинжилгээ хийж, үнэлэлт өгөх замаар удирдлагын шийдвэр гаргалтад тусалдаг.

Үүнээс онцлог гурван чадварыг дурдвал:

1. Санхүүгийн мэдээллийг ашиглан хөрөнгийн үнэ цэнэ, эрсдэл, өгөөжийг тооцох
2. Компанийн санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийж, төлөвлөx
3. Хөрөнгө оруулалтын төслүүдийн мөнгөн урсгалыг тооцож, шийдвэр гаргалтын техник аргачлалыг сонгоx зэрэг нь аль ч шатны албан байгууллагад нэмэр тусаа өгөx нь дамжиггүй юм

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок