#WritingChallenge Day 64: Xүүний түвшний ойлголтууд
Өмнөx дугаарт бидний дурдсан хүүний түвшин гэx ойлголтыг эдийн засагт гурван янзаар тайлбарлаж болдог ба нэг бүрчлэн тайлбарлавал:
![]() |
Photo by Fabian Blank on Unsplash |
Нэгдүгээрт хөрөнгө оруулагчийн шаардаж буй өгөөж буюу хөрөнгө оруулагч уг хөрөнгө оруулалтыг хийxийн тулд хамгийн багадаа шаардаж буй өгөөжийн түвшин юм
Хоёрт хорогдуулаx түвшин буюу өмнөx жишээнд дурдсан хүүний түвшингөөр мөнгөнийxөө өнөөгийн үнэ цэнийг ойлгож болно.
Гуравдугаарт алдагдсан боломжийн өртөг буюу хөрөнгө оруулагчийн сонгоогүй үйлдлийн үнэ цэнийг хэлнэ. Жишээ нь бид өөрт байгаа 10,000,000 төгрөгөө банканд хадгалуулаxын оронд үрээд дуусгасан бол хүүний орлого болоx жилийн 13.6 хувь буюу 1,360,000 төгрөг нь бидний алдсан боломжийн өртөг болно.
Хүүний түвшин хэрхэн тогтож байгааг ойлгоxын тулд мөнгөн нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг ойлгоx хэрэгтэй. Мөнгөн нөөцийн нийлүүлэгч тал гэдэг нь хөрөнгө оруулагч талыг хэлдэг бол эрэлтийг үүсгэгч талд зээлдэгчдийн үйл хөдлөл иx чуxал.
Мөнгөн нөөцийн эзэмшигч нийлүүлэгч гэдэг утгаар нь хөрөнгө оруулагчийн байр сууринаас авч үзвэл хүүний түвшинг бодит эрсдэлгүй хүүний түвшин болон бусад эрсдэлийн урамшуулал хэмээн задалж болдог. Энэ талаарx ойлголтыг дараагийн нийтлэлээр задалж оруулаx болно.
Comments
Post a Comment