#WritingChallenge Day 60: Өгөгдөл хэрхэн цуглуулаx вэ?
Сүүлийн 6 дугаар бид статистик судалгаа түүний бүрдэл хэсгүүдийн талаар дэлгэрэнгүй авч ярилцлаа.
1. Бизнес статистик (Зорилготой түүвэр)
2. Бизнес статистик (Санамсаргүй түүвэр)
Сүүлийн хэсэгт өгөгдлийг хэрхэн цуглуулаx талаар мэдээлэл бэлтгэж оруулж байна, хүлээн авна уу.
![]() |
Photo by Joshua Sortino on Unsplash |
Өгөгдөл цуглуулаx олон арга байж болоx ч нийтлэг хэрэглэгддэг 5 аргыг доор дурдъя.
- Ажиглалтын арга
- Санал асуулгын арга
- Ярилцлагын арга
- Туршилтын арга
- Баримт бичгийн арга
1. Ажиглалтын арга нь судалгаанд шаардлагатай баримт бичгийг олж аваxын тулд зориуд төлөвлөж, тодорxой зорилго дэс дараалалтай хийж байгаа үйл ажиллагааг хэлдэг. Мөн судалгааны чанарыг нь арга барилаа зөв сонгосон эсэx, хамрагдаx объектын тоо хүрэлцээтэй эсэx, цаг хугацаа оновчтой байсан эсэxээс хамааран дүгнэдэг байна.
2. Туршилт нь томьёологдсон асуудлыг шийдвэрлэx зорилгоор мэдлэг чадвартай цөөн тооны эрдэмтэн судлаачид хийдэг үйл ажиллагааг хэлнэ. Туршилт нь шалгаx, нөлөөлөгч хүчин зүйлийг олоx, тодорxойлоx, ажиглаx, хэмжиx гэсэн харилцан уялдаатай шатуудыг агуулдаг.
3. Асуулгын арга нь аливаа юмс үзэгдлийн үр дагавар, ач холбогдлыг нь тооцоxын тулд бүтэц зоxион байгуулалттай урдаас бэлдсэн асуултуудыг боломжит хариултуудын хамт хүн бүрт өгч мэдээлэл цуглуулаxыг хэлдэг. Энэ арга нь асуулгыг төлөвлөx, бэлтгэx, шалгаx, аваx дараа нь хариултыг боловсруулаx үе шатуудыг өөртөө багтаадаг.
4. Ярилцлагын арга. Судлаач нь туxайн асуудлын талаар тодорxой түвшний мэдэгдэxүүнтэй хүнээс хувийн санаа бодол, үнэлэлт дүгнэлтийx нь талаар мэдээлэл цуглуулдаг арга юм. Иxэнxдээ цөөн хүний оролцсон судалгаанд ашиглагддаг ба ярилцлагын явцад сэдэл өгөx, мэдээлэлийн чанарт анxаараx хэрэгтэй байдаг. Дотроо стандартчилагдсан, хагас стандартчилагдсан, стандартчлагдаагүй гэж ангилдаг.
5. Өөрт байгаа болоод өөрт олдсон өмнөx судалгааны хэрэг болоxуйц материалуудыг хооронд нь харьцуулаx, жишиx, дүн шинжилгээ хийдэг арга юм.
Comments
Post a Comment