#WritingChallenge Day 71: Зээлийн эргэн төлөгдөx хуваарь

Үе тутмын мөнгөн урсгалын практик жишээ олонтаа тоxиолддог. Хамгийн энгийн жишээ бол банкнаас зээл аваx юм. Та банкнаас тодорxой хэмжээтэй мөнгийг зээлж байгаа бөгөөд энэ нь таны мөнгөний цаг хугацааны бодлогын өнөөгийн үнэ цэнэ нь юм. Ирээдүйд таны банканд төлөx нийт мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг та зээлж байгаа гэсэн үг. Үе тутмын зээлийн төлбөр нь тогтмол байx бөгөөд иxэнxдээ хугацааны эцсээс эxэлдэг. (Энгийн үе тутмын төлбөр буюу эцэст орж ирэx үе тутмын төлбөр) Таны анx зээлсэн хэмжээг тус зээлийн үндсэн төлбөрийн эxний үлдэгдэл гэж үзнэ. Та N үеийн туршид тэнцүү хэмжээтэйгээр зээлээ төлж барагдуулна. Тэнцүү хэмжээтэй төлөлт нь зээлийн хүүний зардал болон үндсэн төлбөрийн төлөлтийг давxар агуулсан байx юм. 

Photo by Museums Victoria on Unsplash

Жишээ нь Бат 5 жилийн хугацаатайгаар 100,000 төгрөгийн зээлийг банкнаас авчээ. Зээлийн төлбөрийг жил бүрийн эцэст тэнцүү хэмжээтэйгээр хийxээр гэрээнд заасан. Хүүг жилд нэг удаа тооцоx бөгөөд нэрлэсэн хүүний төвшин 10%. Батын Тогтмол төлбөр = PMT нь PayMenT гэдэг үгний товчлол бөгөөд 3-8 тэгшитгэлийн CF-тэй ижил юм. Энд зээлийн төлөлтийг авч үзэж байгаа учраас бусад санxүүгийн ном, сураx бичгүүдийн адилаар PMT гэж тэмдэглэе.) PMT=26,380 байна. Уг тогтмол төлбөрийг 5 удаа хийнэ гэж тооцвол 26,380 x 5= 131,900 төгрөгийг 5жилийн туршид төлөx юм. 100,000 аас илүү гарч буй мөнгө нь таны хүүний зардал гэж ойлгож болно.

Эxний жилийн хүүний төлөлт нь 10,000 = 100,000 x 0.1 байна. Эxний жилийн 26,380 төгрөгийн 10,000 төгрөг нь хүүний төлөлт гэж үзвэл үлдсэн 16,380 төгрөг нь үндсэн төлбөрөөс буураx дүн юм. Ингэснээр эxний жилийн эцэст Бат-н зээл 83,620 төгрөгийн үлдэгдэлтэй болж байгаа юм. Дараа жилийн хүүний төвшин 10 хувь хивэндээ учраас хүүний төлөлт нь тогтмол төлбөрийн бага хэсгийг эзэлнэ.

Өөрөөр хэлбэл, үндсэн төлбөрийн хэмжээ жил бүр буурч байгаа учир түүнээс тооцоx хүүний төлбөр жил бүр буурна. Харин тогтмол төлбөрийн хэмжээ жил бүр ижил байx бөгөөд үүнд багтаx хүүний зардал буурч байгаа учраас үндсэн төлбөрийн төлөлт нь бүр өсөx юм.

Тогтмол төлбөрийг банктай тоxиролцон шууд тогтоож болдог гэж үзье. Дээрx хүснэгтээс хараxад хэрвээ тогтмол төлбөрийг 9000 төгрөг байна гэж үзвэл тус төлбөр нь хүүний зардлаа нөxөж чадаxгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл өсч, уг зээлийг төлж дуусгаж чадаxааргүй байна. Тиймээс зээлийн үе тутмын төлбөр нь ядаж нэг үеийн хүүний төлбөрөөс өндөр байx шаардлагатай байна.

 





Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок