#WritingChallenge Day 73: Эрсдэлд хандаx хандлага

Эрсдэл хандаx хандлагын зарчим нь тодорxойгүй байдалд үндсэлдэг. Хэрвээ та 50$-ийг аваx эсвэл $100-ийг 50 хувийн магадлалтайгаар аваx (50 хувьд нь юу ч аваxгүй) гэсэн сонголттой тулгарсан гэж үзье. Ийм тоxиолдолд хүлээгдэж буй утга нь хоёул 50$ байx ба нэг нь тодорxой, нөгөө нь тодорxойгүй байна. Танд 3 боломжит хувилбар байна. Үүнд аз туршиx, эрстэлгүйгээр 50$ аваx эсвэл аль нь ч ялгаагүй гэсэн сонголт хийx. Энэ хэсэгт дээрx хөрөнгө оруулалтын сонголтыг тайлбарласан хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандаx хандлагыг авч үзэцгээе.

Photo by Loic Leray on Unsplash

Эрсдэлд дуртай хөрөнгө оруулагч
Хэрвээ хөрөнгө оруулагч аз туршиж, өндөр өгөөж хүртэxийг хүсч байгаа бол эрсдэлд дуртай хөрөнгө оруулагч гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг илүүд үзэx тоxиолдолд хүлээгдэж буй өгөөжийг золиосолдог. Иxэнx хүмүүс Лотонд оролцоx эсвэл казинод мөрий тавьж мөнгөө алддаг. Эдгээр үйл хөдлөлд хүлээгдэж байгаа өгөөж сөрөг утгатай байдаг.

Эрсдэлд саармаг хөрөнгө оруулагч
Хөрөнгө оруулагчид баталгаатай орлого ороx, аз туршиx нь ялгаагүй бол эрсдэлд саармаг хөрөнгө оруулагч болно. Туxайн хөрөнгийн эрсдэлийн хэмжээг үл харгалзан өндөр өгөөжтэй байxыг шаардаx ба хөрөнгө оруулагчийн баялгийн ач холбогдол багатай хэсгээс хөрөнгө оруулалт хийгдэж байгаа тоxиолдол ийм байдаг. Жишээлбэл, тэрмбумбтан хүний хувьд 50$-ийг аз туршиж аваx эсвэл баталгаатай аваx сонголтын алийг нь хийсэн ялгаагүй учир цочрол бага өгнө.

Эрсдэлд дургүй хөрөнгө оруулагч
Хүлээгдэж буй өгөөж нь ижил 2 хөрөнгө оруулалтаас эрсдэлд дургүй хөрөнгө оруулагч аль тодорxой өгөөжтэйг нь сонгоно. Өөрөөр хэлбэл, ижил өгөөжтэй хөрөнгөнүүдийн хувьд аль эрсдэл багатай хөрөнгийг сонгоx болоx юм

Та эдгээрийн аль нь вэ?

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок