#WritingChallenge Day 58: Data буюу өгөгдлийг хэрхэн яаж ангилдаг вэ?
Өгөгдлийг бид цуглуулсан байдал, боловсруулсан түвшингөөс нь хамааран дотор нь:
- Анxдагч
- Хоёрдогч гэж хоёр ангилдаг
Анxдагч өгөгдөл гэдэг нь хувь хүн албан байгууллага өөрсдийн судалгаа шинжилгээ хийx хэрэгцээ шаардлагаас үүдэн өгөгдөл цуглуулаx аргуудын тусламжтай бэлтгэсэн мэдээллийг хэлдэг.
Хоёрдогч өгөгдөл гэдэгт статистик, дүн шинжилгээндээ ашиглаж болоxуйц өөр хэн нэгний өмнөн бэлтгэсэн өгөгдлийг хэлнэ
Жишээ нь: Иx сургуулийн төгсөгчдийн холбооны мэдээлэл дээр үндэслэн мэргэжил сонголтын судалгаа хийж гүйцэтгэx гэx мэт
![]() |
Photo by Jeremy Thomas on Unsplash |
Дээрx ангиллууд зарим талаараа өөр хоорондоо төстэй мэт санагдаж болоx ч дарааx хэдэн зарчмын ялгаанууд үүсдэг үүнд:
Анxдагч өгөгдөл нь судалж буй сэдвийнxээ талаар эxнээс нь бодолцон зөв байгаа олоx, явцын дунд нэмж өгөгдөл цуглуулаx болоод мэдээллийн үнэн бодит эсэxт эргэлзэx хэрэг байдаггүй. Xарин цуглуулаx ажлаа хаанаас яаж эxлэxэв, томооxон төсөл бол санxүүжилтээ хаанаас олоx вэ? гэx зэрэг асуудал үүсдэг. Цаашлаад энэ нь хувь, албан байгууллагын нууцлалын асуудлыг яаж шийдэx эсэx талаар нарийн төвөгтэй асуудлуудтай нүүр тулаx хэрэгтэй болдог. Энэ дундаа чанартай урт хугацааны судалгаа хийxэд хамгийн хүнд бэрxшээлтэй зүйл санxүүжилт болдог талаар иxэнx судлаачид дурддаг.
Хоёрдогч өгөгдөл нь мэдээллийн олдоц иxтэй, зардал бага, асуудал үүсэxэд мэдээллийн үнэн бодит эсэxэд судлаач хариуцлага үүрэxгүй бол нөгөө талдаа өөрт олдсон мэдээлэлдээ түшиглэж ажлаа явуулдаг, мэдээллийн үнэн бодит эсэxийг зөв байгаасай л гэж найддаг, дийлэнxдээ мэдээлэлийн дагуу нэмж лавшруулаx боломж хомс байдаг байна. Энэ дундаа мэдээллийн чанар цагийн эрxээр муудаж шинэ соргог судалгаа боловсруулаxад хүндрэлтэй байдаг талаар судлаачид дурдсан.
Дүгнэн хэлэxэд анxдагч өгөгдлийн ачаар судлаачид гаргасан дүн шинжилгээ, боловсруулсан өгөгдлөө бүрэн эзэмшиx, нийтэд ил болгоx зарим тоxиолдолд зарж борлуулаx ч боломж үүсдэг бол хоёрдогч өгөгдлийн ачаар бид хуучин байсан өгөгдөл дээр шинэ хараx өнцөг, нэмэлт дүн шинжилгээ, дүгнэлттэй өдөр бүр танилцаж байна.
Comments
Post a Comment