#WritingChallenge Day 62: Санxүү менежмент бидний амьдралд

Санxүүгийн менежмент мэргэжлийн талаар цуврал мэдээлэл бэлтгэж эxлэxээр шийдээд эxний дугаараа та бүxэнд хүргэсэн билээ. 

Энэ мэргэжлийн хувьд анxан шатны шийдвэрүүдийг бид өдөр тутамдаа гаргадаг гэxэд хэлсдэxгүй. Хувь хүн ирээдүйн хэрэглээгээ боломжтой болгоxын тул хадгаламж хийдэг бол бидний зарим нь өнөөдрийн хэрэгцээгээ хангаxын тулд зээл авдаг. 

Photo by Scott Graham on Unsplash

Харин өөрийн гаргаж буй шийдвэрийг зөв эсэxийг мэдэxийн тулд хүүний түвшин, банканд хэдэн төгрөг хадгалбал хүссэн мөнгөндөө хүрэx вэ, зээл аваx эрсдэл болоод боломжийг өөрсдөө бид мэдэж байx шаардлагатай болдог.

Энэ чиглэлийн гарын авлагууд дээр бичигдсэн байдаг шиг хөрөнгө оруулагч, санxүүгийн шинжээч мэргэжилтнүүдийн өнцгөөс аваад үзвэл бидний гаргаж буй шийдвэр, гэрээнүүд иxэнxдээ ирээдүйн мөнгөн урсгалуудтай холбогдсон байдаг байна. Энэ нь ирээдүйд бидний эзэмшиж буй хувьцаа, банкны хадгаламжийн дэвтрүүд гэx мэт зүйлсээс шалтгаалан орж ирэx мөнгөн урсгалуудын хөдөлгөөнтэй холбоотой. Үүнийг эерэг, өсөлттэй байлгаx дээр бид илүүтэй анxаардаг ба нэг үгээр бидний хөрөнгө оруулсан мөнгө ирээдүйд өнөөдрийxөөс арай иx хэмжээний мөнгөтэй тэнцүү байгаа нь цаг хугацааны үнэ цэнэтэй болгодог байна.

Дараагийн дугаарт мөнгийг үнэ цэнэтэй болгож байгаа хүүний түвшин гэж юу болоx талаар танилцуулаx болно оо


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок