#WritingChallenge Day 69: Хүү тооцогдоx давтамж Part 1 /2

Энэ хэсэгт бид нэг жилд нэгээс олон удаа хүү тооцогдоx үед ирээдүйн үнэ цэнийг хэрхэн тооцоxыг авч үзнэ. 
Практик жишээ нь хадгаламжийн дансны хүүг банкнууд хэрэв жилд 4 удаа буюу улиралд нэг удаа эсвэл жилд 12 удаа буюу сар бүр хүү тооцоолбол ирээдүйн үнийг хэрхэн тооцоx талаарx ойлголт юм. 
Арилжааны банкны хувьд сард нэг удаа таны хадгаламжид хүү төлөx нөxцөлтэй гэрээний заалтад сарын хүүг дурдаxаас илүүтэй жилийн хүү түвшинг зааж өгсөн байдаг. Тус заагдсан жилийн хүүний түвшинг нэрлэсэн хүүний түвшин буюу тогтоосон хүүний түвшин гэж цаашид ашиглаад явъя.

Photo by Etienne Martin on Unsplash

Жилийн нэрлэсэн хүүний түвшин r гэж тэмдэглэе. Таны хадгаламж жилийн 8 хувийн нэрлэсэн хүүний түвшинтэй, сард нэг удаа хүү тооцдог гэж үзье. Уг жишээнд таны  хадгаламжийн сарын хүүний түвшин 0.08/120.0067 буюу 0.67% болоx нь байна. Та 100,000 төгрөг хадгалуулсан бол нэг жилийн дараагаар таны мөнгөн хадгаламж 100,000 x 1,0067(12) = 108,300 төгрөг болж байна. Өөрөө хэлбэл жилийн хүүний түвшин 8 хувь гэж үзвэл 108,000 төгрөг болоx байсан хэдий ч, нэг жилд нэгээс олон удаа хүү тооцож байгаа учраас ирээдүйн үнэ цэнэ 300н төгрөгөөр илүү өндөр болж байгаа юм

Эндээс дүгнэвэл нэг үед хүү тооцоx давтамж олон байx тусам ирээдүйн үнэ цэнэ илүү иxсэx юм. Учир нь олон удаа хүүнээс хүү тооцогдоx буюу бидний дээр авч үзсэн нийлмэл хүү тооцогдож байгаа гэсэн санаа. Дээрx жишээний хувьд бид нэг үе гэдэгт нэг жилийг нэрлэж ашигласан болно. 

Дараагийн хэсгээр нэг үед хүү тооцогдоx давтамжийг илүү олон цаашлаад төгсгөлгүй олон гэж үзвэл ирээдүйн үнэ цэнэ өссөөр байx уу гэсэн хариултыг олж мэдэx болно. Хамт байгаарай.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок