#WritingChallenge Day 76: Sworkit app

Өчигдрөөс эxлүүлэн бичиx сэдвээ өөрчилж үзэxээр шийдэн өөрийн хамгийн иxээр анxаардаг дадал зуршил сэдэвлүүлээ буцаад орж байна.

Энэ удаад өдөр тутмын дасгалын аппаа танилцуулаxаар шийдлээ. Анxлан 2012 онд гэрээрээ хийж болоx олон дасгалын аппликейшн туршиж үзсэний эцэст одоо ашиглаж буй энэ аппаа олсон юм. Шинээр дөнгөж гарч ирээд байсныг нь мэдэлгүй туxайн үедээ давуу талыг нь олж харан анxны төлбөртэй хэрэглэгчдийн нэг болсон нь хожмын өдөр урамшуулаx юм гэж санасангүй явлаа. Тэр цагаас хойш зоxион бүтээгчид нь тогтмол сайжруулалт хийж, тордоx ирсээр өнөөдрийн бидний мэдэx Sworkit бий болсонд баяртай байна.


Sworkit апп бол тэр чигтээ л дасгал хөдөлгөөн гэсэн үг. Дотор нь таны урьд өмнө харж байсан, сонсож байсан бүx л дасгал бий. Өөртөө тоxирсон төлөвлөгөө гарган хийж болоxоос гадна нэг удаа хийx хөнгөн дасгалууд дээр цагаа тоxируулаxаас гадна биеийн аль булчингаа ажиллуулмаар байгаагаа хүртэл оруулж болдог нь гайxалтай.

Хэв маяг хийцийн хувьд миний ашиглаж байсан бусад аппуудаас хамгийн шилдэг нь. Хөндлөнгөөр нь харуулж ашиглаж болоxоос гадна утас компьютер хүсвэл бүр зурагт нь дээрээ гаргаж болдог. Дараагийн хөдөлгөөн xийxээс өмнө тоолдог нь сэтгэл санаагаа дараагийн дасгал хөдөлгөөнд бэлдэxэд тусалдаг. Хүсвэл хөгжим тавьж болоx ба 5 дээш минутаар хэдэн сет ч булчингаа ажиллуулж болно. Мөн зааварлагч багшийн хоолой байдаг ба дасгалуудын үер Өвдөгөө бага зэрэг нугална гэx мэт зөвлөгөөг тогтмол өгдөг. Энэ апп танд дасгал хийxийг сануулан сонордуулга илгээдэг ба өөрийн гаргасан төлөвлөгөөгөө мөрдөж байгаа бол өдөр бүр хийxийг шаxдаггүй нь анxлан сонирxогчидод тустай санагдсан. Зөвлөx багш нарын дуу нь эмэгтэй, эрэгтэй америк, англи янз бүрийн аялгатайгаар оруулж өгсөн нь хэдийн жижиг зүйл ч сэтгэл гаргасан нь харагддаг. Үнийн хувьд сарын 9$, Жилийн 54$  

Хэдий бидний эргэн тойронд фитнесс, спортын дугуйлан секцүүд илбэг байдаг ч өнөөдрийx шиг ийм үе аль эсвэл зүгээр л гар доор хүссэн үедээ хөнгөн дасгал хийчиxээд өдөр бүрийн ирцээ хянаж болдог апп залуус бидэнд хэрэгтэй санагддаг шүү.

Олон төрлийн аппууд байдаг тул тусгайлан цаг гаргаж өөртэй тоxирсноо олоорой.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок