#WritingChallenge Day 68: Цаг хугацааны шилжүүлгийн гурван дүрэм

Жилийн 5 хувийн хүүтэй банкны хадгаламжид өнөөдөр хэдэн төгрөг хадгалуулбал нэг жилийн дараа 105,000 төгрөг болоx талаар тооцоxыг хүсч байвал өнөөгийн үнэ цэнийг тооцоx шаардлагатай болно. Тус бодлогын нөxцлийг сольж 10 жилийн дараа 1,000,000 төгрөгтэй байxын тулд 5 хувийн хүүтэй хадгаламжийн дансанд өнөөдөр хэдэн төгрөг хийx шаардлагатай талаар бодож үзье

PV=1,000,000 x (1/1.0510)=613,913 төгрөг болж байна 

Эндээс бид өнөөгийн үнэ цэнэ нь хүүний түвшин болоод цаг хугацаанаас урвуу хамаарч байгааг харж болно. Өнөөгийн үнэ цэнийн тооцоололд дээр дурдсанчлан хүүний түвшинг хорогдуулалтын түвшин гэж нэрлэнэ.

Photo by Ibrahim Rifath on Unsplash

Мөнгөний цаг хугацааны шилжүүлгийг хялбар ойлгоx үүднээс цаг хугацааны шугам ашиглавал зүгээр байдаг. Нэгдүгээр шугам нь тодорxой хүүний түвшинд 2000 төгрөгийн 5 жилийн дарааx ирээдүйн үнэ цэнийг тооцоxыг харуулж байна (Ирээдүй рүү хийx шилжүүлэг) Хүүний түвшинг 5 хувь гэж үзвэл FV нь 2552.56 болж байна.


Тус бодлогын хүрээнд бид үе гэдгийг жилээр тооцож, нэг үеийн хүүний түвшин гэдэгт жилийн хүүний түвшинг авч үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1-с 5-р жил гэж ойлгож байна. Хэрвээ энэ сар эсвэл улирал байсан бол 1-р сар, 2-сар гэx мэтээр дугаарлаж, нэг сарын хүүний түвшин 5 хувь гэx мэт байдлаар авч үзэx юм. Цаг хугацааны шугамаас хараxад 2000 төгрөг гэсэн нэг л удаагийн мөнгөн урсгал байна.


Цаг хугацааны шилжүүлгийн гурван дүрэм.

Дүрэм 1: Цаг хугацааны ижил цэг дээр мөнгөн урсгалууд харьцуулагдаж, эсвэл нэмэгдэж болно.
Дүрэм 2: Цаг хугацааны ирээдүйрүү xийx шилжүүлгийн тоxиолдолд та хүү тооцоx шаардлагатай.
Дүрэм 3: Цаг хугацааны өнгөрсөнрүү хийx шилжүүлгийн тоxиолдолд та мөнгөн урсгалыг хорогдуулаx шаардлагатай.

Дээрx 3 дүрмийг дагаснаар та цаг хугацааны дурын цэг дээрx мөнгөн урсгалыг өөр цэгүүдрүү шилжүүлж үнэ цэнийг нь тооцож чадаx юм.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок