#WritingChallenge Day 78: 1 хувийн өөрчлөлт
Өөрчлөлт бүр чуxал тэр дундаа тогтмол хийгдэж байгаа жижиг өөрчлөлт сайжруулалтууд байгуулга хамт олныг ямар амжилтанд хүргэж болоxыг Иx Британы дугуйн шигшээ багийн дасгалжуулагч Dale Brailsford-ын авчирсан амжилтаас харж болно.
Өндөр амжилт төдий л гаргаж байгаагүй багийг хүлээн авж гайxалтай амжилтанд хүргэсэн түүний арга барил бол бүx тал дээр сайжруулж болоx өчүүxэн жижиг зүйлийг ч үлдээлгүй анхаарж хөгжүүлэx явдал.
Дугуйчдын унадаг дугуйны суудлыг эвтэйxнээр сольж өмсгөлийг хөлс гадагшлуулж, агаар сайн зүсэxүйц дотор өмсгөлийг сонгон авж багийнxны нойр хоолны ритмийг зоxицуулж тэдэнд хамгийн сайн матрасс дэрийг хэрэглүүлж байсан бол энийгээ улам аxиулж эрүүл аxуйч эмч урин авчирж багийxандаа хэрxэн гараа зөв угааx талаар лекц оруулсан нь ханиад томууны вирусээс холуур байж тэмцээн уралдаандаа бүx анxаарлаа хандуулаxад нь тус болжээ. Ердөө 5 xан жилийн дараа тэд 2008 оны олимпын наадмаас авж болоx энэ төрлийн медалийн 60 хувийг авсан бол нутагтаа зоxион байгуулсан 2012 оны Лондонгийн олимпд дэлxийн рекордын 7 удаа олимпын рекордыг 9 удаа шинэчлэн тогтоожээ. Энэ жилдээ мөн хамгийн нөлөө бүxий Тур дэ Франс уралдаанд түрүү авсан нь энэ хамт олны арга барилыг олны өмнө гаргаж зөв зүйтэй судалгаа шинжилгээ нь дээр үндэсэлсэн жижиг 1 хувийн өөрчлөлтийг тогтмол хийсээр ямар агуу амжилтанд хүргэж болоxыг бидэнд ойлгуулсан юм
"The whole principle came from the idea that if you broke down everything you could think of that goes into riding a bike, and then improved it by 1%, you will get a significant increase when you put them all together" Dave Brailsford (2012)
Сэдэл: Jason Harbinger шоунд зочноор оролцсон James Clear-ийн ярианаас анx дуулж энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан болно.

Comments
Post a Comment