Posts

Showing posts from August, 2020

#WritingChallenge Day 170: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 53/70: Аюулгүй байдал 1/3

Image
Итали улс нь Америк, Япон, Германы адилаар дэлхийн өндөр хөгжилтэй 7 орны нэг. Энэ ч утгаараа үйлдвэрлэл, худалдаа сайн хөгжсөн. Мөн өөрийн орны онцлог нь аялал жуулчлал учир аюулгүй байдал, хяналт тун сайн.  Харамсалтай нь олон хөлийн газар санаатай болоод санаандгүй гэмт хэрэг, хулгай дээрэм гардаг учир дор бүрнээ анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөе. Хамгийн зөв арга нь урьдчилан сэргийлэх ба жишээ нь оройн цагаар бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явахгүй байх. Боломжтой бол өдрийн цагаар мөнгө авах зэрэг орно. Энэ нь хүсээгүй эрсдлийг бууруулах, өөр дээрээ анхаарал бага татах ач холбогдолтой.

#WritingChallenge Day 169: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 52/70: Яаралтай тусламж

Image
Итали улсад эрүүл мэндийн үйлчилгээ хямд, тэр дундаа яаралтай тусламжийн үйлчилгээ үнэгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.  Дүүрэг, хотын эмнэлэг бүр хажуудаа яаралтай түргэн тусламжийн тасагтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг  "Salutile Pronto Soccorso" нэртэй апп дээрээс авах боломжтой ба хэрэв очиж үзүүлэх боломжгүй бол 112 дугаарт дуудлага өгөх боломжтой юм.  Хэрэв та аюултай нөхцөл байдалд орсон, хамгаалалтанд байх зайлшгүй шаарладлагатай бол түргэн тусламжийн 112 дугаарт хоблогдох, Poliziadidtato.com-р хандах боломжтой.  Орших суух нь өрөө нилээн нарийн төвөгтэй асуудал учир хүндрэл саад гарсан тохиолдолд доорх линкээр https:///questure.poliziadistato.it ,хаягаар орж зөвлөлдөх боломжтой болох юм. 

#WritingChallenge Day 168: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 50/70: Мужийн болоод тухайн их сургуулийн тэтгэлэг.

Image
Жил бүр сурлагын үзүүлэлт, ISEEU дээрх гэр бүлийн орлогын байдлаас хамааруулан эрэмбээр олгох тэтгэлэгт аль ч курсын оюутнууд хамрагдах боломжтойгоороо давуу талтай.  Тэтгэлэг авах хүсэлтийг жил бүрийн 9 сарын 30 хүртэл дийлэнх сургуулиуд хүлээж авдаг ба өөрийн сургуулийн мэдээлэлтэй сайтар танилцахыг зөвлөж байна. 

#WritingChallenge Day 167: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 49/70: Тэтгэлэг - Итали улсын засгийн газрын тэтгэлэг.

Image
Итали улсын засгийн газрын тэтгэлэг нь Европын холбооноос гадуурх орны иргэдэд чиглэсэн Итали улсын гадаад харилцааны яам, Италийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлдэг тэтгэлэг юм.  Тэтгэлэгт хамрагдахдаа өөрийн орны нутаг дэвсгэрт байрлах Итали улсын дипломат төлөөлөгчийн газарт хандах аль эсвэл гадаад харилцааны яамны  www.esteri.it/MAE/IT холбоосоор орон цааш Servizi e Opportunità > Cittadini Stranieri > Opportunitá per lo studio e lavoro per stranieri гэж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Шаардлагатай гэж үзвэл Итали улсын гадаад хэргийн яамны Minstero degli Affari Esteri - Direzione Generale per la Relazioni Culturali - Ufficio IX - Piazzale della Farnesina 1 - 00194 Roma гэсэн хаягаар захиа илгээх, бичих боломжтой. 

#WritingChallenge Day 167: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 48/70: Тэтгэлэг - Excellence Scholarship.

Image
Олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд байдгаас зарим нь зөвхөн гадаад оюутнуудад чиглэсэн байдгаараа гадаад оюутнууд илүү олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.  - Boost your talent Италийн томоохон их дээд сургуулиуд шинээр элсэн орж буй шилдэг оюутнууддаа 150 хүртэлх тооны Excellence Scholarship нэртэй гадаад оюутанруу чиглэсэн тэтгэлэг зарладаг. Үүний 50 нь 6000 евроны тэтгэлэг + сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлдөг бол үлдсэн 100 нь сургалтын төлбөрөөс мөн адил бүрэн чөлөөлөгддөг.  Энэ төрлийн тэтгэлэг нь сургууль сургуулиасаа хамааран олгох олгохгүй, шаардах материал, бүртгүүлэх хугацаа нь өөр учир сургуулийнхаа тэтгэлэгийн мэдээлэлтэй сайтар танилцаарай.   

#WritingChallenge Day 166: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 47/70: Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөх.

Image
Их дээд сцргуулийн төлбөрөөс дараах тохиолдолд бүтэн болоод хэсэгчлэн чөлөөлөгдөнө. Үүнд: - Хөгжлийн бэрхшээлтэй иргэд.  - Мужийн тэтгэлэгт хамрагдсан, шалгарсан сурагч.  - Тухайн сургуульд төрсөн ах эгч нь суралцдаг оюутнууд.  Гадаад оюутнуудад тусгайлан хамрагдах боломжтой дараах төрлийн чөлөөлөлтүүд бий. Үүнд: - Гадны орнуудын шилдэг оюутнуудыг хамруулсан Excellence Scholarship program-ийн шалгарсан магистрын оюутан.  - Итали улсын гадаад хэргийн яамны харъяа тэтгэлэгт хамрагдсан оюутнууд гэх зэрэг юм.  Мөн сургууль сургуулиасаа хамааран нэмэлт хөнгөлөлтүүд бий байдаг ба жишээ нь мэргэжлийн чиглэлийн ангиудад улсаас дэмжих бодлогын хүрээнд төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх боломжууд таардаг.   

#WritingChallenge Day 165: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 46/70: Их сургуулийн төлбөрийн хоёрдох хагас 2/2

Image
Зөвхөн нэр дурдсан улсын оюутнууд төлбөрийн хөнгөлөлт эдлэх зорилгоор цахимаар хүсэлтээ илгээхдээ дараах материалуудыг бүрдүүлэх шаардалагатай үүнд: - Гэр бүлийн байдлыг илтгэсэн тодорхойлолт.  - Өмнөх жилийн орлогын мэдүүлэг. - Өмнөх жилийн хөдлөх хөрөнгийн тодорхойлолт (Жишээ нь өрөнгө оруулалт, хувьцаа, амьдралын даатгал, хувийн компанитай бол хөрөнгийн үнэлгээ) - Өмнөх жилийн үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт.  Дээрх тодорхойлолтууд өрхийн гишүүн нэг бүр дээр ба хэрэв ажил хийдэггүй, орлого олдоггүй бол үүнийгээ нотлох баримт, тодорхойлолт хавсаргах. Жич: Бүх баримт Итали хэлрүү орчуулагдсан, баталгаажсан байх. 

#WritingChallenge Day 164: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 45/70: Их сургуулийн төлбөрийн хоёрдох хагас 1/2

Image
Тухайн оюутны гэр бүлийх нь бусад гишүүд гадны оронд амьдардаг, цалин орлогоо Италийн нутаг дэвсгэрээс гадуур олдог бол сургалтын төлбөрийн хоёдох хагсыг ISEE Universitario-нд үндэслэн тооцохоо болисон. Харин харъяат улс нь аль улсуудтай хамт нэг группд багтаж байгаагаас нь хамааруулан тогтсон дүнгээр авахаар болсон ба хүснэгтийг сургуулийхаа вебсайт дээрээс "Tasso Anno Corrente" гэсэн хэсгээс олж үзэх боломжтой.  Жич: Улс төрийн цагаач статустай Италийн нутаг дэвсгэр дээр оршин байгаа иргэд автоматаар хамгийн бага дүнгээр тооцогдоно. 

#WritingChallenge Day 163: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 44/70: Их сургуулийн төлбөр

Image
Их дээд сургуулийн төлбөрүүд харилцан адилгүй ч ихэнх улсын их дээд сургуулиуд дээр 1. Эхний хагас. Бүртгүүлэх явцад төлөх төлбөр 150-1100 евро байдаг бол.  2. Хоёрдох хагас. Ирэх оны 1 сарын 31ний дотор төлөхөөр өрхийн орлого, амьдарлын төвшнөөс тань хамааран тооцогдох төлбөр. Тооцооллыг ISEEU-д үндэслэн тооцдог. Хуудас 31. 

#WritingChallenge Day 162: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 43/70: Их сургуулийн майл хаяг.

Image
Сургуулийн багш нараас гадна бүхий л оюутнуудад тухайн сургуулийн майл хаяг шинээр нээж өгдөг ба ихэнх тохиолдолд нэр.овог@ихсургууль.ит гэсэн нэрнээс бүтдэг.  Нэрний хувьд бүртгэл хийгдсэний дараагаар автоматаар үүсдэг бол нууц үгийг өөрөө шинээр бий болгох шаардлагатай.  Оюутны майл хаяг нууц үгийн хамтаар таны их дээд сургуулийн орчинд мэдэх, ашиглах шаардалагатай бүхий л мэдээлэл, үйлчилгээг авар боломжоор хангасан. Үүнд: Их сургуулиас явуулж буй бүх төрлийн онлайн үйлчилгээ, цахим судалгааны архив (AIR, UniMia, OPAC), номын сангийн цахим каталог багтана. 

#WritingChallenge Day 161: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 42/70: Докторын зэргийн элсэлтийн нэмэлт мэдээлэл

Image
Тэтгэлэгт хамрагдсан докторын зэргийн оюутнууд бүртгэлийн хураамж болгож төлбөрийн эхний хагасаа хийдэг бол сургуулийн болоод улсын тэтгэлэг авсан оюутнууд зөвхөн орон нутгийн татавараа төлдөг. Энэ нь дүн нь муж мужаасаа хамааран өөр байх ба Милан хотод 156 байх жишээтэй.  Улс, мужийн тэтгэлэгт нэр нь орон шалгарсан оюутнууд сургуулийн бүртгэл хариуцсан ажилтанд аль эсвэл шууд докторын сургалт хариуцсан ажилтантай уулзаж төлбөрийн мэдээллээ оруулах, төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Шалгаруулалт сургуулийн мэдлээс гадуур зохион байгуулагддаг учир энэ маягаар өөрийн бүртгэлийг илүү хурдан баталгаажуулдаг.  Мөн тэтгэлэгийн мөнгөн дүнг заасан хугацаанд оюутны өгсөн дансаар шилжүүлдэг ба энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та өөрийн тэтгэлэгийн албанаас авах шаардалгатай.  Сургууль бүр дээр докторын оюутнуудад зориулан судалгааны зөвлөх ажилтан байлгадаг тул аль болох эртхэн очиж уулзан төлөвлөлтөө гаргахыг зөвлөж байна. 

#WritingChallenge Day 160: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 41/70: Докторын зэргийн элсэлтийн бүртгэл.

Image
Докторын зэргийг горилж байгаа оюутнууд сургуулийхаа вебсайт дээр Post Graduate төрлөөс өөрийхөө ангийг сонгон мэдээллээ илгээх. Зарим тохиолдолд сургуулийн том жижгээс хамааран шууд гадаад оюутан хариуцсан ажилтан, тенхимийн зөвлөхүүд дээр очиж болно.  Бүртгэлээ баталгаажуулахдаа: - Өөрийн төгссөн сургуулийн диплом, баталгаат орчуулга, Италийн боловсорлын системийн шаардагыг хангаж байгаа тадаарх (Dichiarazione valore in loco) тодорхойлолт. . - Оршин суух эрхийн хуулбар - Татварын дугаар (Codice fiscale) - Бүртгэлийн хураамж төлсөн баримт Жич: Dichiarazione valore in loco-г Европын холбооны UNESCO/CEPES нэмэлт дипломоор орлуулах боломжтой мөн ENIC-NARIC төвүүдээс олгосон аттестаттай байхад болдог.  Уулзалтанд очихдоо өөрийн бичиг баримтны ориг хувийг заавал авч очоорой. 

#WritingChallenge Day 159: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 40/70: Эчнээ, хагас цагийн элсэлтийн бүртгэл.

Image
Дараах шалтгаануудыг үндсэслэн Их дээд сургууль тань таныг хагас цагийн элсэлтийн бүртгэл хамруулдаг.  - Яамар нэгэн төрлийн чухал ажил эрхэлж байгаа бол.  - Гэр бүлийн аль нэг гишүүнээ асран хамраалах шаардалагатай бол.  - Ямар нэгэн төрлийх өвчин, хөгжлийн бэрхшээлтэй бол. - Бага насны хүүхэдтэй эсвэл төрөх дөхсөн жирэмсэн байвал. - Мэргэжлийн түвшинд аль нэг спортоор хичээллэдэг бол Ихэнх тохиолдолд төлбөрөөс үл хамааран сурах үйл явцаа уртасгах боломжтой байдаг. 

#WritingChallenge Day 158: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 39/70: Анхны жилийн элсэлтийн бүртгэл.

Image
Ихэнх тохиолдолд эхний жилийн бүртгэл онлайнаар таны сонгосон ангийн мэдээлэл дээр заасан хугацаанаас өмнө хийгдэх ёстой байдаг.  Танд бүртгүүлэхэд: - Сургуулиасаа хамаараад онлайн бүртгэл хийх зааварчилгааны дагуу сургуулийн бакалавр магистрийн хөтөлбөрөө сонгон мэдээллээ оруулах. - Асуусан мөрийг бүхэлд нь үнэн зөв хариулах, өөрийн зургийг харсаргах. - Сургуулийн төлбөрийн эхний дүнг онлайн орчинд төлөх. - Хэрэв таны бүртгэлийн материалууд дунд эргэлзээтэй асуух зүйл байгаа бол гадаад оюутан хариуцсан хэлтэс дээр нь очин мэдээллээ авчихаад бүртгүүлэх.  Мөн зарим тохиолдолд урьдчилсан элсэлтээ өөрийн амьдарч буй улс дахь Италийн элчин сайдын яамнааас авсан бол хуулгыг нь, уулзахаар орохдоо ориг байхыг хичээгээрэй. 

#WritingChallenge Day 157: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 38/70: Элсэн орох шалгалт.

Image
Хэрэв та хүний тоо хязгаартай жилд суралцах оюутны тоог улсаас зааж өгсөн (Corso programmato) ангийг сонгосон бол их сургуульдаа бүртгүүлэхээс өмнө элсэлтийн шалгалтыг давсан байх шаардлагатай.  Нээлттэй бүртгэлтэй (Corso ad accesso libero) ч гэсэн их сургуульдаа бүртгүүлэрээс өмнө "Verifica Iniziale" буюу баталгаажуулах сорил авдаг.  Тус сорил, шалгалтуудын дуусах хугацаа, бүртгүүлэх хэлбэр ямар байх талаарх мэдээллийг сургуулийн вебсайтнаас авахыг зөвлөж байна.  Жич: Европын орнуудаас гадуурх улс орны иргэд өөрийн улс эсвэл ойр байгаа орныхоо Италийн элчин сайдын яамаар дамжин их сургуульдаа бүртгэл хийлгэсэн бол урдиас товлогдсон нэмэлт орон зайд багтах боломжтой. 

#WritingChallenge Day 156: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 37/70: Итали хэлний шалгалт

Image
Итали улсад ирээд мх сургуульдаа бүртгүүлсэн даруйдаа сонгосон анги тань бүхэлдээ англи хэл дээр л биш бол ихэнх тохиолдолд Итали хэлний шалгалт өгдөг.  Шалгалт нь олон төрөл байж болох ба  дийлэнх тохиолдолд чөлөөт ярилцлага, Итали орны талаарх таны мэдлэг, аль нэг сэдвээр санаа бодлыг тань сонсох гэх мэт зүйлс байдаг бол зарим тохиолдолд B2 төвшний тест байх нь ч бий. Иймь өөрийн сурахаар төлөвлөж буй сургуульд тань Монгол оюутан байгаа эсэхийг лавлаж энэ талаарх нь мэдээлэлтэй, бэлтгэлтэй орвол зүгээр.  Мөн доорх төрлийн хэлний мэдлэгийг тань тогтоосон сертификат, баталгаажуулах хуудас байвал хэлний шалгалт өгөх шаардлагагүй.  Үүнд: - CELI  - Roma IT - PLIDA - CILS - CLIQ   Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонгосон сургуулийн гадаад оюутны бүртгэл хэсгээс уншиж танилцаарай. 

#WritingChallenge Day 155: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 36/70: Банкны данс хэрхэн нээлгэх вэ?

Image
Банканд данс нээлгэхэд дараах бичиг баримтууд шаардлагатай үүнд: - 18 нас хүрсэн.  - Хүчин төгөлдөр Carta d'identita-тай байх - Codice fiscale буюу татварын дугаартай байх.  - Худалдааны томоохон алдагдал хүлээж байгаа бол болохгүй.  - Дансандаа доод үлдэгдэлийг нь байршуулах чадамж шаарддаг.  Мөн ихэнх банкнууд өглөө 8.30-12.30, 15-16 цагийн хооронд ажилдаг болохыг анхаараарай. 

#WritingChallenge Day 154: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 35/70: Оршин суух эрх хэрхэн бүрдүүлэх вэ?

Image
Оршин суух эрх анх удаа авах гэж байгаа бол Оршин суухын KIT-г бөглөөд шуудангийн салбар дээр хүлээлгэн өгөх хэрэгтэй. KIT-г зарим тохиолдолд их сургуулийн Welcome Desk буюу хүлээн авах дээрээс хэрхэн бөглөх зааврын хамт авах боломжтой байдаг ба Sportiello Amico нэртэй цонхтой Posta Italiana шуудангийн салбар дээр нь дараах зүйлсийн хамтаар хүргэж өгдөг: - Гадаад паспортны өөрийн мэдээлэл, визний хуудсыг хувилуулсан хуулга. - Их сургуулийн бүртгэлтэй холбоотой материал, Италийн сайдын яамнаас үүнийг баталгаажуулан олгосон тамга тэмдэгтэй виз. - Оршин суухын эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх эрүүл мэндийн даатгалын төлбөрийн баримтны хуулбар.  Шуудангийн салбар нь танд илгээлтийн бичиг өгөх ба таны гэрийн ойролцоох цагдаагийн хэлтэс, цагаачлалын оффис дээр хэдний өдөр очихыг хэлж өгөх болно.  Уулзалтын өдөр KIT-д хавсаргасан материалуудын ориг хувилбар, 2 хувь цээж зурагны хамтаар очих хэрэгтэй (Зарим тохиолдолд зургийг дугтуйнд хийж илгээдэг тул шалгарад гэмгүй)...

#WritingChallenge Day 153: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 34/70: Эрүүл мэндийн даатгал хэрхэн бүрдүүлэх вэ?

Европын холбооноос гадуурх улсын иргэд Итали улсын эрүүл мэндийн үйлчилгээнд бүртгүүлэхдээ  1. Шуудангийн газар (Posta Italiana) луу очин 149,77 евроны баримтыг бөглөж өгнө. Даатгал нь 1.1-12.31 хүртэл нэг жилийн хугацаанд идвэхтэй бөгөөд шуудангийн код нь: 379222. Өөрийн байршлаас хамааран жишээ нь Amministrazione P.T Reggione Lombardia гэж хаяглан зориулалт, тайлбар хэсэгт: Iscrizione volotaria al SSN гэж илгээх юм. 2. Манайхаар өрхийн эрүүл мэндийн төв буюу ATS (Agenzia di Tutela della Salute) бүртгүүлэхдээ өөрт хамгийн ойр төв дээр очих. Бүх хаяг байршил, цагийн хуваарийг www.salute.gov.it-с олох боломжтой.  Бүртгүүлэхээр очихдоо: - Төлбөр төлсөн баримт - Татварын дугаар (Codice Fiscale) - Паспорт - Оршин суух хүсэлт, авж амжаагүй бол хүсэлт гаргасан хуудас. - Сургуульдаа бүртгүүлсэн өргөдөл хэрэг болох болно.  Хувийн эрүүл мэндийн даатгал WAI (Welcome Association Italy) Бүртгүүлэхдээ эхлээд www.waitaly.net веб хуудсаар зочлон санал болгож буй үйлчилгээний дэлгэрэнгүй...

#WritingChallenge Day 152: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 33/70: Эрүүл мэндийн даатгал.

Image
Итали улсад хүчин төгөлдөр эрүүл мэндийн даатгалтай байх маш чухал. Мөн Италид ирсэн даруйдаа 8 хоногийн дотор оршин суух эрх авах хүсэлт бүрдүүлж өгөхөд хэрэг болдог учир зайлшгүй гэж хэлж болно.  Хэдий нутгаасаа гарахаасаа өмнө аяллын эрүүл мэндийн даатгал хийлгэсэн байж болох ч дийлэнхдээ хугацаа нь 3 сараар авсан байдаг. Нөгөө талд оршин суух эрхийг эрүүл мэндийн даатгалын хугацааг дуусах хугацаанд нь тааруулан олгочихдог учир доорх хоёр сонголтыг аль нэгийг оюутан залуус сонгодог.  - Servizio Sanitario Nazionale (SSN) буюу улсын эрүүл мэндийн даатгал нь тухайн жилийн 1 сарын 1-с 12 сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байдаг ба эрүүл мэндийн анхан шатны эмч сонгон (Өрхийн эмч) үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо цаашлаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зэргийг шийдэж зөвлөдөг.  - Хувийн даатгалын WAI буюу Welcome Association Italy нь яаралтай түргэн тусламжын үйлчилгээг төрийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгэх боломж олгодог. Нэмэлтээр жилд 3 удаа үзлэг оношилгоонд хам...

#WritingChallenge Day 151: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 32/70: Түрүүлж юуг хийх вэ?

Image
Визээ аваад ирсэн ч Итали улсад ном журмын дагуу амьдрахад шаардлагатай хэд хэдэн бичиг баримт байдаг. Хялбар болгох үүднээс дарааллын дагуу оруулж өгсөн ба энэ нь танд дараа дараагийн бичиг баримтаа авахад хэрэг болох болно.  1. Codice Fiscale Codice fiscale нь татварын дугаар ба Итали улсын сангийн яамнааc олгодог таних тэмдэг бүхий карт юм. Үүний ачаар данс нээлгэх, гэрээ байгуулах боломж нээгддэг.  Бичиг баримт бүрдүүлэхдээ өөрийх оршин суугаа хотын аль ойрхон Agenzia delle entrate оффист очиж хүсэлт гаргах. хэрэгтэй. Байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг agenziaentrate.it   сайтнаас авах боломжтой. Мөн ирэхдээ өөрийн гадаад паспортоо авч очоорой. 

#WritingChallenge Day 150: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 31/70: Танилцуулга

Image
Итали улсад суралцахаар ирсэн оюутнууд нарийн төвөгтэй систем, өсч төрсөн орноос тэс өөр соёл дунд ороод эхэндээ шоконд ордог. Мөн тэр бүр танигдаагүй бичиг баримт хөөцөлдөх зуур ямар их хүнд суртал, цаг хугацаа шаарддагийг мэдэх хүний хувьд дээрх гарын авлагыг танд хүргүүлж байна.  Дээрх жижигхэн гарын авлагад - Итали улсад амьдархад шаардалагатай бичиг баримт. - Итали хэлний курсэд хэрхэн хамрагдах.  - Их сургуулиас үзүүлж буй үйлчилгээ, нэмэлтээр олгож боломжуудыг хэрхэн ашиглах вэ? - Өөрийн сонгосон курстээ хэрхэн бүртгүүлэх вэ? - Байрлах хотдоо хэрхэн нааш цааш зорчих зэрэг мэдээллүүдийг багтаасан болно.  Ихэнх сургуулиуд үүнтэй ижлээр Итали улсад шилжин ирж буй болоод шинээр бүртгүүлж буй оюутнуудад зориулан Welcome Desk ажилуулдаг тул хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь авч байхыг зөвлөж байна. 

#WritingChallenge Day 149: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 30/70: ISEE Universitario нийтлэг асуултууд 2

Image
ISEEU-г хэн бүрдүүлэх вэ? - Бакалаврын курст суралцаж байгаа бүхий л оюутнууд оюутны төлыөрийн хөнгөлөлт эдлэхийн тулд жил танилцуулах учиртай.  Тухайн жил төгсөж байгаа оюутнууд яах вэ? - Намар төгсөхөөр төлөвлөж байж болох ч 10.31ээс өмнө нь амжаад бүрдүүлэхийг зөвлөдөг учир төгсөх үйл явц хойшиллоо гэхэд торгууль төлөлгүйгээр бүртгэлээ хийлгэх боломжтой хэвээр байна.  Гадаад оюутнуудад өөр мэдэх зүйл бий юу? - ISEE Universitario, ISEE Parificato гэсэн сургуулийхаа мэдээлэлтэй сайтар танилцаж цаг хугацаанд нь мэдүүлэх. Зарим тохиолдолд өөрийн орны бичиг баримтыг орчуулах, утга агуулгыг нь нийцүүлэх шаардлага гардаг учир цагийн хцвьд тулгахгүй байхыг зөвлөж байна.  ISEEU-гээ сургуульдаа хэрхэн мэдүүлэх вэ? Сургуультай хамтран ажилдаг CAF төвүүд цахимаар илгээдэг бол зарим сургуулиуд цаасаар мэдүүлхийг, зарим нь оюутны цахим бүртгэлээрээ сургуулийн вебээр илгээхийг зөвлөлөг учир сургуулийхаа мэдээлэлтэй сайтар танилцаарай.  iSEEU мэдүүлэг нь дээр алдаа га...

#WritingChallenge Day 148: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 29/70: ISEE Universitario нийтлэг асуултууд

Image
- ISEEU-г хэн бүрдүүлж өгөх ёстой вэ? Сургуулийн төлбөрөөс хөнгөлөлт эдлэх хүсэлтэй тухайн жилийн бүртгэлд орж байгаа бүхий л оюутнууд хүсэх эрхтэй. Хэрэв хүсэлтэй гаргаагүй, хугацаанд нь өгөөгүй тохиолдолд суралцагчийн төлбөрийг хамгийн өндрөөр тооцож төлүүлдэг.  - ISEEU хэрхэн авах вэ? Тус материалыг бүрдүүлэхийн тул DSU буюу Dichiarazione Sostitutiva Unica гэсэн бичгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах хэрэгтэй. Энэ явцад хүндрэл бэрхшээл гарвал CAF, зөвшөөрөл бүхий эдийн засагчид хандах хэрэгтэй.  - Ямар хугацаанд бүрдүүлэх шаардлагатай вэ? Ихэвчлэн тус оныхоо 10.31 дотор өгөх хэрэгтэй байдаг ба оюутнуудад боломж олгох зорилгоор сургуулиуд нэмэлт хугацаа тавьдаг. Жишээ нь тус оныхоо 12 сард багтааж өгвөл гэвэл 100 еврогийн торгуультай гэх мэт.  - ISEEU бүрдүүлж өгсөнөөр үүсэх давуу тал Өрхийн орлого 100,000 евроноос доош бол өөрийн байрлах түвшиндөө тааруулөн хөнгөлөлт эдлэнэ.  Муж орон нутгийн татвараас чөлөөлнө.  Тэтгэлэг, дотуур байр, хоолонд ха...

#WritingChallenge Day 147: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 28/70: ISEE Universitario гэж юу вэ?

Image
ISEE Universitario буюу бидний нэрлэж заншсанаар ISEEU гэдэг нь өрхийн орлогыг тооцож тухайн оюутанд ноогдох мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох арга юм.  Тус тооцооллыг өөрийн хотод байрлах CSF, CAF буюу санхүүгийн зөвлөгөө өгдөг төвүүд дээр урьдчилан захиалга өгөн жил бүр үнэ төлбөргүй тооцоолуулах боломжтой бөгөөд үүний ачаар Итали улсын их дээд сургуулиудад төлбөрийн чадвар муутай, дундаж айлын хүүхдүүд сургалтын төлбөрөөс шаталсан хөнгөлөлт эдлэх болоод бусад төрлийн тусламж авах нөхцөл бүрддэг. Иймд цаг алдалгүй их сургуульдаа бүртгүүлсний дараагаар хичээл эхэлхээс өмнө тэнхим хариуцсан мэдээллийн ажилтан дээр очиж уулзан танай сургууль аль нэг газартай гэрээтэй эсэх хэрэв тийм бол хэрхэн цаг авах (Жишээ нь Милан хотын Боккони их сургууль Милан хот дахь Corsa di Porta Vittoria 43 хаяг нь дээр байрлах төвтэй гэрээтэй ба ажлын 3 хоногийн өмнө цаг аван үйлчлүүлдэг) Мөн мэдээж сургуулийн веб хуудас нь дээрээс урдиас энэ төрлийн мэдээлэл байгаа эсэхийг шалгах, майл бичи...

#WritingChallenge Day 146: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 27/70: Tessera sanitaria буюу эрүүл мэндийн картаа хэрхэн захиалах вэ?

Image
Эрүүл мэндийн карт нь үнэ төлбөргүй олгогддог карт төдийгүй захиалга өгсөнөөс хойш 2 долоо хоногийн дотор мэдүүлсэн гэрийн хаягаар хүргэгддэг.   Гэвч үүнд анхаарах хэдэн зүйл байгаагаас дурдвал.  - Гадаад улсын оюутнуудад оршин суух эрх бүрдүүлэх явцад оюутны эрүүл мэндийн даатгал хавсаргадаг. Хамгийн хямд нь ойролцоогоор 90 евро байдаг ч хэрэв бид 147 еврогийн даатгалыг сонговол эрүүл мэндийн карт захиалах, үйлчилгээ авах эрх маань үүсдэг. - Картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд эртхэн хувилж авах хүсэлтээ илгээвэл зүгээр. Учир тус картны тусламжтайгаар эмч, педиатрт хандах, эмийн сангаас жороор эмээ авах, шинжэлгээний төвд тест өгөхөөр захиага өгөх, эмнэлэгт тусгай мэргэжлийн үзлэгт хамрагдах болоод татварын дугаар хэрэгтэй бусад үеүдэд ашиглах боложтой.  Мөн Итали улсын иргэдийн адилаар банкнаас зээл авах, спортын аль нэг чиглэлээр мэргэжлийн багт хамрагдах зэрэгт зайлшгүй хэрэг болдог учир бэлэн байлгаарай. 

#WritingChallenge Day 145: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 26/70: Tessera sanitaria буюу эрүүл мэндийн карт

Image
Итали улсын эрүүл мэндийн карт нь тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэхээс гадна бусад олон давуу талуудыг өөртөө агуулдаг.  Үүнд:  - Хувь хүний ерөнхий мэдээлэл, эрүүл мэндийн үйлчилгээний намтар түүх, биеийн байдал онош цахимаар бүртгэгддэг. - Иргэний татварын дугаарыг баркод, магнет ялтас нь дээр оруулж өгсөн.  - Бүх Итали улс даяар хүчинтэй.  - Карт эзэмшигч нь Европын холбооны бусад орнуудад тухайн улсых нь байгуулсан гэрээний дагуу эмнэлэгийн үйлчилгээ авах  - 2011 оны шинэчилсэн дүрмээр Итали улсын татварын дугаарын картыг орлох болсоноор улсын үйлчилгээнүүдэд хамрагдах.  - 2016 оноос хойших хувилбарууд дээр онлайн үйлчилгээнд хамрагдах, ухаалаг картны хэрэглээг нэвтрүүлсэн.  Тус картыг Итали улсын иргэн эмнэлэгийн үйлчилгээ авч эхэлсэн цагаас хойш нээдэг бөгөөд 6 жилийн хугацаатай сунгадаг. Гадаад орны оюутан, ажиллагсдын хувьд оршин суух эрхийн хугацаатай хамт дуусдаг. Иймд орш...

#WritingChallenge Day 144: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 25/70: Permesso di soggiorno буюу оршин суух эрх дахин авах

Image
Оюутан залууст анхаарах чухал зүйлүүдийн нэг нь оршин суух эрх дахин авахад өмнөх эрхийн хугацаа дуусахаас өмнө 60 хоног, хугацаа дууссанаас 60 хоног буюу 4 сарын дотор захиалга хийх учиртай. Энэ хугацаа өнгөрвөл таны хүсэлт хүчингүй болох, дугтуй буцах эрсдэлтэй тул анхаарах хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд амьдарч буй хороо дүүргийн цагдаагийн газар тухайн жил суралцсан сургуульдаа амжилттай давсан шалгатын хуулгаа авч очих шаардлагатай болсон ба эхний жил 1, хоёрдох жил 2, гуравдах жил 3 тэрнээс цааш жил бүр 3 шалгалт давсан байж байж идвэхтэй суралцаж байна гэж үзэх болно.  Бичиг баримтны бүрдэл хэсэг дээр Итали улсад нэг жилийн хугацаанд бие даан амьдрах чадварыг батлах 5400+ еврогийн хуулгыг зайлшгүй хавсаргах.  Харамсалтай гэмээр өөр нэгэн тохиолдолд өмнөх жилийн оршин суух эрхийн хугацаанд Итали улсын нутагт хууль журам зөрчсөн, хулгай дээрэм гэмт хэрэгт орооцолдсон бол тухайн үедээ хүний эрхийн үүднээс сануулга, хүнд ял оноолгүй өнгрөөсөн байж болох ч цаанаа...

#WritingChallenge Day 143: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 24/70: Permesso di soggiorno буюу оршин суух хэрхэн авах вэ?

Image
Оршин суух эрх нь оюутны төрлөөс гадна үрчлүүлж буй хүүхэд, ажлын, шашны гэх мэт нийт 25+ төрөл байдаг ба Итали улсад нэг удаадаа 3 сараас 3 жил хүртэлх хугацагаар амьдрах эрх олгодог ба цаашид сунгаад явах боломжтой байдаг.  Хүсэлтээ гаргахдаа 30 евроны үнэтэй цаанаас бэлдсэн бөглөж өгөх, нэмж хавсаргах материалуудын жагсаалттай дугтуйг дурын тамхины мухлагаас авах боломжтой. Бүрдүүлэх зүйлст: - Хүсэлт гаргасан модуль - Гадаад паспорт, хүчинтэй визны хуудасны хамтаар - Өөрийн бичиг баримтны хуулбар - Сүүлийн үеийн 4 хувь бичиг баримтны цээж зураг - 16 евроны дардас  - бүрдүүлж буй оршин суух эрхэд шаардлагатай бичиг баримт, хуулбар - 40 - 100 евроны төлбөр тушаасан баримт. Хугацаа, төрлөөсөө хамаардаг ба 3 сараас 1 жил бол 40 евро. 1-2 жил бол 50 евро. Урт хугацааны оршин суух эрх бол 100 евро байдаг. Энэ зуур 18 доош насны хүүхдүүдэд дээрх төлбөрөөс хөнгөлдөг. Нэмэлтээр шаардлагатай тохиолдолд  - Бүрдүүлж өгч буй оршин суухад хэрэгтэй нэмэлт материал - Өөрий...

#WritingChallenge Day 142: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 23/70: Permesso di soggiorno буюу оршин суух эрх гэж юу вэ?

Image
Оршин суух эрх нь Европын холбооны улсаас гадуурх улс орны иргэд Италийн нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу оршин суух эрх олгох цор ганц бичиг баримт юм.  Хэдий Итали улсын оюутны визтэй байж болох ч Итали улсын хилээр нэвтэрсэн даруйд виз тань үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд хүчингүй болох ба үүнээс цааш ажлын 8 хоногийн дотор Permesso di Soggiorno-гоо авах хүсэлтээ гаргах хэрэгтэй болдог.  Европийн холбооны улсаас ирсэн иргэд 3 сарын дотор оршин суух хүсэлт гаргалгүйгээр амьдрах боломжтой ба үүнээс цааш амьдарч буй бүсийхээ хороо дүүрэгт мэдээлэлж зөвшөөрөл авдаг. Энэ нь оршин суух эрхийг бодвол нилээн хялбаршуулсан зүйл тул Permesso di Soggiorno нь Европын холбооноос гадуурх улс орны иргэдэд зориулсан төрөл бүрийн зориулалт бүхий олон төрөлт бичиг баримт юм. 

#WritingChallenge Day 141: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 22/70: Carta d'identita буюу иргэний үнэмлэх

Image
Carta d'identita буюу иргэний үнэмлэх нь Монгол иргэний үнэмлэхийг бодвол төрсөн цагааас нь эхлэн авах боломжтой тодорхойлох бичиг баримт юм. 3 аас доош гасны хүүхдэд 3 жилд нэг удаа 3-18 насны хүүхдэд 5 жилд нэг удаа, насан хүрсэн хүмүүст 10 жил хүчинтэй байхаар олгодог.  Паспортноос ялгаатай нь өөрийн улсын иргэдээс гадна Итали улсад суугаа гадаад улсын иргэн, оюутан сурагчид авах боломжтой.  Уг бичиг баримтыг хуучин цаасаар олгодог байсан ба 2015 онд гарсан хуулиар 2018 оноос эхлүүлэн цахим үнэмлэх маягаар олгодог болсон юм. Шинээр авахад ойролцоогоор 30 евро орчим болох ба нэгэнт авсаны дараагаар Итали улсын нутаг дэвсгэр дээр таныг тодорхойлох чухал бичиг баримт болох ба буудал захиалах, арга хэмжээнд оролцох, улсын байгууллагуудаар үйлчлүүлэх гэх мэт эзэн холбогдогчийг таних, тодорхойлох шаардалгатай үед хэрэг болдог. Хэдий биедээ байнга авч явах шаардлагагүй ч Монгол оюутнуудад маань гадаад паспортоо авч явсанаас хамаагүй эрсдэл багатай, хаяж үрэгдүүлэхэд ба...