#WritingChallenge Day 161: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 42/70: Докторын зэргийн элсэлтийн нэмэлт мэдээлэл

Тэтгэлэгт хамрагдсан докторын зэргийн оюутнууд бүртгэлийн хураамж болгож төлбөрийн эхний хагасаа хийдэг бол сургуулийн болоод улсын тэтгэлэг авсан оюутнууд зөвхөн орон нутгийн татавараа төлдөг. Энэ нь дүн нь муж мужаасаа хамааран өөр байх ба Милан хотод 156 байх жишээтэй. 

Улс, мужийн тэтгэлэгт нэр нь орон шалгарсан оюутнууд сургуулийн бүртгэл хариуцсан ажилтанд аль эсвэл шууд докторын сургалт хариуцсан ажилтантай уулзаж төлбөрийн мэдээллээ оруулах, төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Шалгаруулалт сургуулийн мэдлээс гадуур зохион байгуулагддаг учир энэ маягаар өөрийн бүртгэлийг илүү хурдан баталгаажуулдаг. 

Мөн тэтгэлэгийн мөнгөн дүнг заасан хугацаанд оюутны өгсөн дансаар шилжүүлдэг ба энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та өөрийн тэтгэлэгийн албанаас авах шаардалгатай. 

Сургууль бүр дээр докторын оюутнуудад зориулан судалгааны зөвлөх ажилтан байлгадаг тул аль болох эртхэн очиж уулзан төлөвлөлтөө гаргахыг зөвлөж байна. 


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок