#WritingChallenge Day 156: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 37/70: Итали хэлний шалгалт

Итали улсад ирээд мх сургуульдаа бүртгүүлсэн даруйдаа сонгосон анги тань бүхэлдээ англи хэл дээр л биш бол ихэнх тохиолдолд Итали хэлний шалгалт өгдөг. 

Шалгалт нь олон төрөл байж болох ба 
дийлэнх тохиолдолд чөлөөт ярилцлага, Итали орны талаарх таны мэдлэг, аль нэг сэдвээр санаа бодлыг тань сонсох гэх мэт зүйлс байдаг бол зарим тохиолдолд B2 төвшний тест байх нь ч бий. Иймь өөрийн сурахаар төлөвлөж буй сургуульд тань Монгол оюутан байгаа эсэхийг лавлаж энэ талаарх нь мэдээлэлтэй, бэлтгэлтэй орвол зүгээр. 

Мөн доорх төрлийн хэлний мэдлэгийг тань тогтоосон сертификат, баталгаажуулах хуудас байвал хэлний шалгалт өгөх шаардлагагүй. 
Үүнд:
- CELI 
- Roma IT
- PLIDA
- CILS
- CLIQ
 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонгосон сургуулийн гадаад оюутны бүртгэл хэсгээс уншиж танилцаарай. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок