#WritingChallenge Day 153: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 34/70: Эрүүл мэндийн даатгал хэрхэн бүрдүүлэх вэ?
Европын холбооноос гадуурх улсын иргэд Итали улсын эрүүл мэндийн үйлчилгээнд бүртгүүлэхдээ
1. Шуудангийн газар (Posta Italiana) луу очин 149,77 евроны баримтыг бөглөж өгнө. Даатгал нь 1.1-12.31 хүртэл нэг жилийн хугацаанд идвэхтэй бөгөөд шуудангийн код нь: 379222.
Өөрийн байршлаас хамааран жишээ нь Amministrazione P.T Reggione Lombardia гэж хаяглан зориулалт, тайлбар хэсэгт: Iscrizione volotaria al SSN гэж илгээх юм.
2. Манайхаар өрхийн эрүүл мэндийн төв буюу ATS (Agenzia di Tutela della Salute) бүртгүүлэхдээ өөрт хамгийн ойр төв дээр очих. Бүх хаяг байршил, цагийн хуваарийг www.salute.gov.it-с олох боломжтой.
Бүртгүүлэхээр очихдоо:
- Төлбөр төлсөн баримт
- Татварын дугаар (Codice Fiscale)
- Паспорт
- Оршин суух хүсэлт, авж амжаагүй бол хүсэлт гаргасан хуудас.
- Сургуульдаа бүртгүүлсэн өргөдөл хэрэг болох болно.
Хувийн эрүүл мэндийн даатгал WAI (Welcome Association Italy)
Бүртгүүлэхдээ эхлээд www.waitaly.net веб хуудсаар зочлон санал болгож буй үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөл, төлбөр хэрхэн шиджүүлэх заавартай танилцахыг зөвлөж байна.
Тус үйлчилгээ нь жилийн 120 евро, хагас жил нь 71 евроны үнэтэй байна.
Comments
Post a Comment