#WritingChallenge Day 147: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 28/70: ISEE Universitario гэж юу вэ?
ISEE Universitario буюу бидний нэрлэж заншсанаар ISEEU гэдэг нь өрхийн орлогыг тооцож тухайн оюутанд ноогдох мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох арга юм.
Тус тооцооллыг өөрийн хотод байрлах CSF, CAF буюу санхүүгийн зөвлөгөө өгдөг төвүүд дээр урьдчилан захиалга өгөн жил бүр үнэ төлбөргүй тооцоолуулах боломжтой бөгөөд үүний ачаар Итали улсын их дээд сургуулиудад төлбөрийн чадвар муутай, дундаж айлын хүүхдүүд сургалтын төлбөрөөс шаталсан хөнгөлөлт эдлэх болоод бусад төрлийн тусламж авах нөхцөл бүрддэг. Иймд цаг алдалгүй их сургуульдаа бүртгүүлсний дараагаар хичээл эхэлхээс өмнө тэнхим хариуцсан мэдээллийн ажилтан дээр очиж уулзан танай сургууль аль нэг газартай гэрээтэй эсэх хэрэв тийм бол хэрхэн цаг авах (Жишээ нь Милан хотын Боккони их сургууль Милан хот дахь Corsa di Porta Vittoria 43 хаяг нь дээр байрлах төвтэй гэрээтэй ба ажлын 3 хоногийн өмнө цаг аван үйлчлүүлдэг) Мөн мэдээж сургуулийн веб хуудас нь дээрээс урдиас энэ төрлийн мэдээлэл байгаа эсэхийг шалгах, майл бичих сонголтууд бий.
Дээрх бичигний гол зорилго нь танай гэр бүлийн төлбөрийн чадварыг тооцоолох, аль ангилалд багтаж байгааг тогтооход оршино. 2017 оны тогтоолоор 13000 евроноос доош орлоготой өрхөд татвар ноогдуулахгүй гэж шийд гарсан. Хэдий Монгол төгрөгт харьцуулаад бодоход их мөнгө юм шиг боловч Италид улсад дээрх тооны орлоготой өрх гэр бүл нийгмийн ядуу бүлгийн иргэд гэж үзэн сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөлх цаашлаад хичээлийн дүнгүүд сайн бол тэтгэлэг авах боломжууд нээгдэх юм.
Comments
Post a Comment