#WritingChallenge Day 152: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 33/70: Эрүүл мэндийн даатгал.
Итали улсад хүчин төгөлдөр эрүүл мэндийн даатгалтай байх маш чухал. Мөн Италид ирсэн даруйдаа 8 хоногийн дотор оршин суух эрх авах хүсэлт бүрдүүлж өгөхөд хэрэг болдог учир зайлшгүй гэж хэлж болно.
Хэдий нутгаасаа гарахаасаа өмнө аяллын эрүүл мэндийн даатгал хийлгэсэн байж болох ч дийлэнхдээ хугацаа нь 3 сараар авсан байдаг. Нөгөө талд оршин суух эрхийг эрүүл мэндийн даатгалын хугацааг дуусах хугацаанд нь тааруулан олгочихдог учир доорх хоёр сонголтыг аль нэгийг оюутан залуус сонгодог.
- Servizio Sanitario Nazionale (SSN) буюу улсын эрүүл мэндийн даатгал нь тухайн жилийн 1 сарын 1-с 12 сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байдаг ба эрүүл мэндийн анхан шатны эмч сонгон (Өрхийн эмч) үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо цаашлаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зэргийг шийдэж зөвлөдөг.
- Хувийн даатгалын WAI буюу Welcome Association Italy нь яаралтай түргэн тусламжын үйлчилгээг төрийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгэх боломж олгодог. Нэмэлтээр жилд 3 удаа үзлэг оношилгоонд хамрагдах үйлчилгээг санал болгодог.
Дараагийн хэсэгт бүрдүүлэх явцыг танилцуулах болно.
Comments
Post a Comment