#WritingChallenge Day 146: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 27/70: Tessera sanitaria буюу эрүүл мэндийн картаа хэрхэн захиалах вэ?

Эрүүл мэндийн карт нь үнэ төлбөргүй олгогддог карт төдийгүй захиалга өгсөнөөс хойш 2 долоо хоногийн дотор мэдүүлсэн гэрийн хаягаар хүргэгддэг.  

Гэвч үүнд анхаарах хэдэн зүйл байгаагаас дурдвал. 

- Гадаад улсын оюутнуудад оршин суух эрх бүрдүүлэх явцад оюутны эрүүл мэндийн даатгал хавсаргадаг. Хамгийн хямд нь ойролцоогоор 90 евро байдаг ч хэрэв бид 147 еврогийн даатгалыг сонговол эрүүл мэндийн карт захиалах, үйлчилгээ авах эрх маань үүсдэг.

- Картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд эртхэн хувилж авах хүсэлтээ илгээвэл зүгээр. Учир тус картны тусламжтайгаар эмч, педиатрт хандах, эмийн сангаас жороор эмээ авах, шинжэлгээний төвд тест өгөхөөр захиага өгөх, эмнэлэгт тусгай мэргэжлийн үзлэгт хамрагдах болоод татварын дугаар хэрэгтэй бусад үеүдэд ашиглах боложтой. 

Мөн Итали улсын иргэдийн адилаар банкнаас зээл авах, спортын аль нэг чиглэлээр мэргэжлийн багт хамрагдах зэрэгт зайлшгүй хэрэг болдог учир бэлэн байлгаарай. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок