#WritingChallenge Day 148: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 29/70: ISEE Universitario нийтлэг асуултууд

- ISEEU-г хэн бүрдүүлж өгөх ёстой вэ?
Сургуулийн төлбөрөөс хөнгөлөлт эдлэх хүсэлтэй тухайн жилийн бүртгэлд орж байгаа бүхий л оюутнууд хүсэх эрхтэй. Хэрэв хүсэлтэй гаргаагүй, хугацаанд нь өгөөгүй тохиолдолд суралцагчийн төлбөрийг хамгийн өндрөөр тооцож төлүүлдэг. 

- ISEEU хэрхэн авах вэ?
Тус материалыг бүрдүүлэхийн тул DSU буюу Dichiarazione Sostitutiva Unica гэсэн бичгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах хэрэгтэй. Энэ явцад хүндрэл бэрхшээл гарвал CAF, зөвшөөрөл бүхий эдийн засагчид хандах хэрэгтэй. 

- Ямар хугацаанд бүрдүүлэх шаардлагатай вэ?
Ихэвчлэн тус оныхоо 10.31 дотор өгөх хэрэгтэй байдаг ба оюутнуудад боломж олгох зорилгоор сургуулиуд нэмэлт хугацаа тавьдаг. Жишээ нь тус оныхоо 12 сард багтааж өгвөл гэвэл 100 еврогийн торгуультай гэх мэт. 

- ISEEU бүрдүүлж өгсөнөөр үүсэх давуу тал

Өрхийн орлого 100,000 евроноос доош бол өөрийн байрлах түвшиндөө тааруулөн хөнгөлөлт эдлэнэ. 

Муж орон нутгийн татвараас чөлөөлнө. 

Тэтгэлэг, дотуур байр, хоолонд хамрагдах боломж. 

Өөр санхүү эдийн засгийн дэмжлэг. Хамтран ажиллагч байгуулга хувь хүмүүсийн сангийн тэтгэлэг, солилцоо гэх мэт орно. 



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь