#WritingChallenge Day 151: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 32/70: Түрүүлж юуг хийх вэ?
Визээ аваад ирсэн ч Итали улсад ном журмын дагуу амьдрахад шаардлагатай хэд хэдэн бичиг баримт байдаг.
Хялбар болгох үүднээс дарааллын дагуу оруулж өгсөн ба энэ нь танд дараа дараагийн бичиг баримтаа авахад хэрэг болох болно.
1. Codice Fiscale
Codice fiscale нь татварын дугаар ба Итали улсын сангийн яамнааc олгодог таних тэмдэг бүхий карт юм. Үүний ачаар данс нээлгэх, гэрээ байгуулах боломж нээгддэг.
Бичиг баримт бүрдүүлэхдээ өөрийх оршин суугаа хотын аль ойрхон Agenzia delle entrate оффист очиж хүсэлт гаргах. хэрэгтэй. Байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг agenziaentrate.it сайтнаас авах боломжтой. Мөн ирэхдээ өөрийн гадаад паспортоо авч очоорой.
Comments
Post a Comment